Английн зураач Бэнксийн Москва хотод нээгдсэн үзэсгэлэн хоёр долоо хоногт 65 мянган хүн үзэж сонирхжээ. Стрийт арт буюу гудамжны зургаар дагнан уран бүтээлээ туурвидаг Бэнксийн үзэсгэлэн зургадугаар сарын 2-нд Зураачдын төв байранд нээгдсэн юм.
Үзэсгэлэнд зураачийн 100 орчим бүтээл тавигджээ. Зөвхөн гудамжны зураг биш бас гэрэл зургуудыг үзүүлсэн байна. Бэнксийн бүтээлүүд нь цор ганц хувь гэдгээрээ их алдартай.
Үзэсгэлэнг үзэхийг хүссэн хүмүүс их байсан учраас тасалбарыг онлайнаар худалдсан байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 2 хүртэл нээлттэй байх юм.
Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг үзнэ үү.
Эх сурвалж: РИА НОВОСТИ