Пуужин болон хөрвөх чадвартай бөмбөг үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Пуужин болон хөрвөх чадвартай бөмбөг үйлдвэрлэжээ

Пуужин болон хөрвөх чадвартай бөмбөг үйлдвэрлэжээ

Оновчтой тусгалтай агаараас цохилт өгөх шинэ зэвсгийг оросууд бүтээлээ. Энэ зэвсэг нь агаарын бөмбөг ч болдог, бас пуужин ч болдог универсал зэвсэг хэмээн Стратегийн пуужингийн зэвсгийн корпорацийн тайлангаас эш татан РИА Новости мэдээллээ.

Шинэ зэвсгийг 9-А-7759 хэмээн нэрлэсэн бөгөөд одоо ид туршилтын шатанд яваа аж. Цаг уурын янз бүрийн нөхцөлд, тухайлбал, хур тунадастай үед, салхи шуургатай үед туршиж байгаа юм байна. Шинэ зэвсгийг зөөвөрлөгч нь бөмбөгдөгч Су-34 онгоц юм.

Тайланд дурдсанаар найман удаа пуужингийн, агаарын бөмбөгийн гурван удаагийн туршилт хийсэн байна. Цохилт хийх дохиог Оросын навигацийн ГЛОНАСС системийн тусламжтайгаар өгсөн байна.

Оросын Батлан хамгаалах аж үйлдвэрийн комплексийн шинжээчийн зөвлөлийн гишүүн Виктор Мураховскийн хэлснээр энэ зэвсгийг эртнээс хийж эхэлсэн байна. Ийм ижил төрлийн зэвсгийн туршилтыг одоо Хятад, Өмнөд Солонгос бас хийж байгаа хэмээн тэр РИА Новостид ярьжээ. Харин АНУ-ын зэвсэглэлд энэ төрлийн зэвсэг аль хэдийнэ багтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж