Оросын дундаж давхарга хүн амын 18 хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Оросын дундаж давхарга хүн амын 18 хувийг эзэлж байна

Оросын дундаж давхарга хүн амын 18 хувийг эзэлж байна

Дундаж давхарга гэж тооцож болох хүмүүсийн эзлэх хувь Москва хотод 18 хувь, бүх Орос даяар авч үзвэл 8-9 хувь байна хэмээн судалгаа, үнэлгээний АКРА агентлагийн шинжээч Елена Анисимова хэлжээ.

”Авч байгаа цалин нь амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадаж байгаа бол дундаж давхарга гэж тодорхойлж байна. Бусад хэрэгцээг үүнд оруулаагүй. Энэ үнэлэмжээр авч үзвэл Москвад ажиллаж цалин авч байгаа хүмүүсийн 18 хувийг нь дундаж давхаргад тооцож болохоор байна. Харин энэ үзүүлэлт Санкт-Петербургт 13, нийт Орос даяар 8-9 хувь байна” хэмээн тэр хэллээ.

Тус агентлагийн судалгаагаар 2009-2017 оны хооронд дундаж давхаргынхны тэлэлт мөнгө, санхүү төвлөрсөн хотууд болох Москва,  Санкт-Петербург болон уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт явуулдаг бүс нутгуудад л ажиглагдсан байна. Тухайлбал, Москва хотод дурдсан хугацаанд дундаж давхаргын эзлэх хувь 11 пунктээр өсч 18 хувь болсон бол Санкт-Петербургт есөн пунктээр өсч 13 хувь болжээ. Бүс нутгаар авч үзвэл Ямало-Ненецкийн автономит тойрогт 16 пунктээр нэмэгдэж 43 хувь хүрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж