Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан Улаанбаатарт шинэ оффистой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан Улаанбаатарт шинэ оффистой боллоо

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан Улаанбаатарт шинэ оффистой боллоо

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн шинэ оффисын нээлтэд  хүрэлцэн ирсэн зочид хамтдаа дурсгалын зураг авахуулав

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын шинэ оффисын нээлт 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн ТУЗ-ийн дарга Шяо Ли Мин болон ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал Хө Сү Циу зэрэг онцгой зочид Монголд хүрэлцэн ирж оролцлоо.

Шинэ оффис нь нийт 910 м.кв талбайтай, ажилчдын оффис өрөөнөөс гадна хүүхдийн номын сан, урлагийн өрөө, агуулах, хурал сургалт зохион байгуулах өрөө зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж болохуйц, бүрэн тоноглогдсон, саруулхан өрөө танхимтай болжээ.

ТУЗ-ийн дарга Шяо Ли Мин хэлсэн үгэндээ “Монгол дахь Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь гадаад улсад байгуулагдсан хамгийн анхны үйлчилгээний төв юм. Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан байгуулагдснаасаа хойш 14 жилийн хугацаанд Монгол, Киргиз, Свазиланд, Вьетнам, Кампуч, Иордан гэсэн зургаан оронд үйлчилгээний төвөө байгуулж, тэдгээрээр дамжуулан гадаадын ижил байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төв байгууллага нь нийт 35 улс орны 110 мянга гаруй хүүхдэд хүрч ажилласан байна. Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь дэлхийн улс орны амьдралын түвшин доогуур хүүхдүүдийн бие даасан, бүтээлч чадварыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир Монгол дахь хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас 14 жилийн турш ядуу буурай эмзэг давхаргын хүүхдүүдийг анхаарал тавин халамжилж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, тус сангаас жил бүр 20 гаруй төсөл хэрэгжүүлж буйг дурдаад, халамжид хамрагдаж буй хүүхдүүдийг эрүүл энх, баяр хөөртэй өсөж торнихыг хүсэн ерөөлөө.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж