УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлаас гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар хэлэлцсэн, түүнийг гишүүнээс нь түдгэлзүүлнэ гэсэн яриа гарч буй. Энэ талаар тус бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайванаас тодрууллаа.
-Даваа гаригийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхийг яагаад хойшлуулав?
-Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ерөнхий байдлаар байр сууриа нэгтгэсэн. Бүлгээс Дэгийн тухай хуулийг хэлэлцээд явах саналд нэгдсэн. Үндсэн хууль болон бусад хуулиудтай зөрчилдөж байгаа заалтууд дээр нягталж, сайн ажиллахаар болсон. Дэгийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар багтааж батлах чигтэй боллоо. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Бэлтгэл ажил хангуулахаар түр хойшлуулсан.
-Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл гараад байна, үнэн үү?
-Хэлэлцээгүй.
-Бүлгийн хурал дахин зарлаж энэ талаар хэлэлцсэн юм биш үү?
-Бүлэг Даваа гаригаас хойш дахин хуралдаагүй.
Ш.ОЧ