Ри Сол Жү айлчлалд багтжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Ри Сол Жү айлчлалд багтжээ

Ри Сол Жү айлчлалд багтжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д хоёр хоногийн айлчлал хийлээ. Тэрбээр энэ удаа гэргий Ри Сол Жүгийн хамт хүрэлцэн иржээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2018 он гарсаар урд хөршид гурав дахь удаагаа айлчилж байна. Сингапурт болсон АНУ-ын дээд хэмжээний уулзалтад Ри Сол Жү оролцоогүй нь олны анхаарлыг татаж байсан юм.

Урд хөршид өчигдөр ирсэн Хойд Солонгосын удирдагчийн гэргий Ри Сол Жү энгийн саарал өнгийн хослолоор гоёжээ. Мөн энэ айлчлалд урлагийн баг ч багтсан байна.

Рио Сол Жүг өнгөрөгч дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост болсон уулзалтын өмнө “тэргүүн хатагтай” хэмээн нэрлэх болсон билээ. Түүнийг өмнө нь тус улсын хэвлэлд нөхөр Ри Сол Жү хэмээн нэрлэдэг байсан юм.

Рио Сол Жүгийн талаар мэдээлэл бага байдаг ч Ким Жон Унтай гэрлэхээс өмнө Хойд Солонгосын “Moranbong” охидын хамтлагийн гишүүн байсан гэдэг. Хүүхдүүдээ харж гэрийн дэглэм барьж байгаа Рио Сол Жү энэ удаагийн айлчлалд багтсаныг Өмнөдийн болон олон улсын хэвлэл мэдээлэл онцолжээ. 

 

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж