Самар жимс түүхээр хилийн бүс рүү нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Самар жимс түүхээр хилийн бүс рүү нэвтэрчээ

Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдээгээр иргэд самар, жимс түүх зорилгоор хилийн бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль зөрчих явдал олонтаа гарах болжээ. Тухайлбал, Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн тэмдгийн чиглэлд хилээс найман км зайд орших Цэдэнгийн алт нэртэй газар руу 14 иргэн зөшөөрөлгүй нэвтэрч самар түүж байгаад хилчдэд саатуулагджээ Тэднийг шалгахад  Мяралзай ХХК-ний гүйцэтгэх захирал О.Ганболд нь малчин О.Одонхүү, мөн ажилчдынхаа хамтаар самар, жимс түүх зорилгоор хилийн зурвас руу  нэвтэрсэн байжээ. Тэдэнд хилийн тухай хууль, дүрмийг танилцуулан, ахалж явсан О.Ганболд, О.Одонхүү нарыг тус бүр 40 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж буцаасан байна.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж