Макрон: Намайг ноён ерөнхийлөгч өө гэж дууд

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Макрон: Намайг ноён ерөнхийлөгч өө гэж дууд

Макрон: Намайг ноён ерөнхийлөгч өө гэж дууд

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Шарль де Голлийг хүндэтгэх арга хэмжээнд оролцож, Францын ард иргэдтэй уулзсан юм.  Энэ үеэр сургуулийн насны  хүү ‘Юу байна даа, Ману?’ гэж асуусан нь ерөнхийлөгчийг цухалдуулахад хүргэжээ.  Ману гэж Макроныг бага байхад  хүүхдүүд  хочилж дууддаг байсан аж.  Макрон хариуд нь “Намайг ноён ерөнхийлөгч өө, эсвэл эрхэм ээ гэж дууд. Нэг л өдөр чи ч гэсэн хувьсгал хийж мэднэ. Онц сур, өөрийгөө боловсруул, ойлгов уу. Тэгснийхээ дараа хүмүүст зааж болно’  гэж уурсангуй  хариулсан байна. Макроны уурласан бичлэг цахим ертөнцөд даруй таржээ.

Олон хүн Макроны хариу үйлдэлд дургүйцэн өөрөөсөө дүү хүүхэдтэй зүй бус хандсан, хэлж ойлгуулах нь зөв ч хүүхдийг эвгүй байдалд оруулах ёсгүй байсан гэж шүүмжилжээ. 

эх сурвалж: usnews 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж