ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр “H” хэсгийн хоёр тоглолт болж, багууд эхний тоглолтоо хийлээ. Японы шигшээ баг Колумбийг 2:1-ээр хожиж, анхны гурван оноогоо авсан. Саранкс хотын “Мородрвия Арена” цэнгэлдэхэд болсон тэмцээнийг 40 мянган хүн үзэж сонирхжээ. Тоглолтын төгсгөлд Японы хөгжөөн дэмжигчид эгнээ бүрийнхээ хогийг цэвэрлэж, сайн дурын ажилчдад тусалсан байна. Японы хөгжөөн дэмжигчдийн энэ үйлдэл анхных биш юм. Тэд олон ч тэмцээн уралдааны үеэр ийм үлгэр жишээ байдлыг харуулж байсан билээ.
Ч.ШАРХҮҮ