Эсэргүүцлийн жагсаал тарж Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаал тарж Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

Эсэргүүцлийн жагсаал тарж Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

Замын-Үүд боомт өнөөдрөөс /2018.06.20/  нээлттэй, хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн хотын хооронд УАЗ 469 маркийн автомашинаар тээвэр хийдэг жолооч нар БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж, өчигдөр жагсаж цуглан бужигнаан үүсгээд байсан юм. Тэдний эсэргүүцлийн жагсаалаас болж, хил гарах гэсэн иргэд олноор саатсан байдаг. Харин орон нутгийн цагдаа нар хил хааж, зөрчил гаргасан жолооч нарыг саатуулж, хил гааль саадгүй ажиллах боломжоор хангасан байна. 

БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас Замын-Үүд-Эрээн хотын чиглэлд тээвэр хийж байгаа УАЗ 469  маркийн автомашинтай жолооч нар нь техникийн аюулгүй байдал, бүрэн байдлыг хангахгүйгээс гадна авто машин нь өнгө үзэмж тааруу байна гэсэн асуудлыг удаа дараалан тавьж, шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэхийг Монголын талд тавьж ирсэн байдаг. Гэвч арга хэмжээ авалгүй өнөөг хүргэсэн. Харин өчигдөр УАЗ 469  маркийн автомашинтай 19 жолоочийг Эрээн хот рүү нэвтрүүлэх боломжгүй гэсэн шаардлага тавьснаас үүдэн, жолооч нар хил хааж жагсаад байсан юм.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж