Америкчууд дэлхийн нийт галт зэвсгийн 40 хувийг эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Америкчууд дэлхийн нийт галт зэвсгийн 40 хувийг эзэмшдэг

Америкчууд дэлхийн нийт галт зэвсгийн 40 хувийг эзэмшдэг

Америкчууд дэлхийн нийт хүн амын зөвхөн дөрөвхөн хувийг бүрдүүлдэг боловч тэд 40 хувьтай тэнцэх хүйтэн зэр зэвсэг эзэмшдэг гэх судалгааг өнгөрөгч Даваа гарагт дэлгэгдсэн байна. Дэлхий дээр нэг тэрбум гаруй зэвсэг байдгаас 85 хувь нь ард иргэдийн эзэмшилд, үлдсэн нь хууль сахиулагч, цэргийн хүчний байгууллагуудад харьяалагддаг хэмээн “Small Arms Survey” гаргажээ.

Олон мэдээллийн эх сурвалж дээрээс тулгуурлан, дэлхийн 133 улс орны ард иргэдийн эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгийг мэдээллийн сангийн дагуу Швейцарийн Женев дахь хотод байрлах Олон улсын төгсөлтийн институт болон хөгжлийн сургалт байгууллагаас  уг судалгаа хийсэн байна.

Дэлхий дээр 857 сая галт зэвсгийг  иргэн, хувь хүн эзэмшдэг бол үүнээс 393 сая зэвсгийг АНУ-ын иргэд эзэмшдэг болохыг тодорхойлжээ. Энэ нь 25 улсын галт зэвсгийг нэгтгэсэн тоотой тэнцэж байна.

“Энгийн америк иргэд жил болгон 14 сая шахам импортын шинэ зэр зэвсгийн худалдан авалт хийдэг” хэмээн Нью-Йорк хотноо орших НҮБ-ын байгууллагын хэвлэл мэдээллийн чуулганаар өгүүлсэн байна.

“Яагаад, тэд худалдан авч байна гэж үү?” Энэ бол дараа хэлэлцэх сэдэв. Энэнээс илүүтэйгээр тэд худалдан авах боломжтой болохоор л авч байгаа. Яагаад гэвэл Америкийн зах зээл үүнийг нээлттэйгээр зөвшөөрсөн” гэж уг судалгааг хариуцаж хийсэн Аарон Камп мэдээлжээ.

Дэлхийн улс орнуудад галт зэвсэг эзэмших эрх харилцан адилгүй, 121 галт зэвсэг Америкийн 100 иргэн тутамд ноогдож байгаа бол Иемэнд 53, Монтэнегрод 39 харин Канадад 35 байдаг байна.

Япон болон Индонези улсууд нь энэхүү судалгааны хамрах хүрээний эцэс сүүлд орсон бөгөөд нэгээс хэтрэхгүй зэвсэг 100 хүнд ногддог ажээ.

Зөвхөн 28 улс орон цэргийн зориулалтаар эзэмшиж буй галт зэвсгийн бүртгэлийн тоо хэмжээгээ дэлгэсэн бол бусад 28 улс хууль хүчний байгууллагын мэдэлд орших галт зэвсгийн тоог бүртгүүлсэн байна.

Г.БАТМАНДАХ

Эх сурвалж Yahoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж