Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн шинэ мюзикл удахгүй Броадвэйн тайзнаа дахин тоглолдохоор болсон байна. Зохион байгуулалтын баг мюзиклыг 2020 онд тавина гэжээ. Одоогоор бэлтгэл ажил явагдаж байгаа аж. Мюзиклд шилдэг гэсэн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарын шилдгүүдэд өгдөг Pulitzer Prize-ийн шагналт Линн Ноттэйж уг мюзиклийн зохиолыг бичиж байгаа юм.
Мюзиклд попын хааны гайхамшигт хитүүд Thriller, Beat It, Smooth Criminal зэрэг дуунууд багтсан байна. Харин бүжгийн дэглэлт дээр Английн бүжиг дэглээч Кристофер Вийльдон ажиллаж байгаа бөгөөд Жексоны өвөрмөц, дахин давтагдашгүй хөдөлгөөн мюзиклд дахин амилах юм. Вийльдон Тони Авардсын шилдэг бүжиг дэглээч шагналыг хүртэж байжээ.
Мюзиклд тавигдах гол сэдэв Майкл Жексоны жирийн нэгэн амьдралыг харуулахаас илүүтэй 2005 онд Майкл Жексоны хүүхдэд бэлгийн дарамт учруулж шүүхэд дуудагдаж байсан үе гэх мэт дэлхий даяар шуугиан тарьсан амьдралынх нь тухай өгүүлэх болно гэжээ.