Жамц баяны хулганууд Энэтхэгт очжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Жамц баяны хулганууд Энэтхэгт очжээ

Жамц баяны хулганууд Энэтхэгт очжээ

“Хүргэн хүү” кинон дээр Жамц баяны авдартаа хадгалсан мөнгийг хулгана мэрчихсэн байдаг тухай гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр ийм хэрэг Энэтхэгт гарчээ.

Энэтхэгийн нэгэн АТМ-д байсан 1,23 сая рупийг хулганууд мэрсэн тухай India Today мэдээлжээ.

АТМ өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос хойш ажиллахгүй байгаа тухай үйлчлүүлэгчид гомдол мэдүүлжээ. Бараг хоёр долоо хоногийн дараа банкны ажилтнууд төхөөрөмжийг онгойлгон засахаар очжээ. АТМ-ийг нээтэл ямар ч эвдрэл гараагүй зөвхөн тэнд байсан бүх мөнгөн дэвсгэртийг хулганууд үйртэл мэрсэн байжээ.

АТМ-д нийтдээ 2 сая 948 мянган рупи 500 болон 2000-ын дэвсгэртээр байжээ.

Хэргийн дагуу цагдаагийнхан мөрдлөг явуулж байгаа ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж