Хойд Солонгост амь үрэгдсэн америк  иргэдийн шарилыг эх оронд нь буцаана

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост амь үрэгдсэн америк  иргэдийн шарилыг эх оронд нь буцаана

Хойд Солонгост амь үрэгдсэн америк  иргэдийн шарилыг эх оронд нь буцаана

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн армийн цэргүүдийн шарилыг Хойд  Солонгосоос Америк рүү эргүүлэн авчрах болсон тухай Трампын засаг захиргаа мэдэгдлээ. Хойд Солонгосын тал хэр хурдан шийдвэр гаргахаас шалтгаалан ирэх долоо хоногийн эхээр явуулахаар тохиролцсон гэжээ.

Зургадугаар сарын 12-нд болсон түүхэн уулзалтын үеэр Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн олон зуун америк иргэний шарилыг эх оронд нь авчрах талаар яригдсан нь хэлэлцээрийн нэг хэсэг байжээ. Хэлэлцээрт дайны үеэр амь үрэгдсэн өөр орны хүмүүсийн шарилыг эргүүлэн өгөх тухай тусгагдсан гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам Солонгосын дайны үеэр сураггүй болсон 6000 гаруй цэрэг Хойд Солонгост амь үрэгдсэн гэж үздэг байна.

Гэрээнд тусгагдсанаар эхний ээлжинд 200 хүний шарилыг Америкт шилжүүлэхээр болжээ. Шарилыг хоёр  Солонгосын хил дээр шилжүүлэн дараа нь Хавайн ДНК шинжилгээний газар руу шилжүүлнэ гэжээ.

Хойд Солонгосын шүүх эмнэлэг америк иргэдийн шарилыг биеийн байцаалт, дүрэмт хувцас, ази хүмүүсээс яс томтой байдаг зэрэг ерөнхий шинжээр нь мөн гэж үзжээ. Нарийн ДНК шинжилгээг Америкт ирсэн хойно нь явуулна гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж