Консулын зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Консулын зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын консулын ХIII зөвлөлдөх уулзалт наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин нарын тэргүүтэй төлөөлөгчдийн хооронд болох энэхүү зөвлөлдөх уулзалтаар  хоёр орны хоорондын консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын төлөөллийг бэхжүүлэх,  иргэд харилцан зорчих зэрэг асуудлаар зөвлөлдөх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж