10 хоногийн дотор хоёр крипто биржийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

10 хоногийн дотор хоёр крипто биржийг хакерджээ

10 хоногийн дотор хоёр крипто биржийг хакерджээ

Өмнөд Солонгосын крипто валютын гол бирж болох Bithumb хакерийн халдлагад өртөж 35 тэрбум воннын /31.51 сая ам.доллар/ үнэ бүхий крипто валют алдагдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Халдлага Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө буюу зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө гарсан гэжээ. Биржийн зоос хадгаламж, гүйлгээ хийх зэрэг үйлчилгээг одоогоор түр хаасан гэж компани мэдэгджээ. Үйлчилгээг эргэн сэргээх хүртэл ямар нэгэн гүйлгээ хийгдэхгүй гэжээ. Bithumb компани бүх үйлчлүүлэгчийн хадгаламжийг аюулгүйн горимд шилжүүлсэн байна. 2017 оны эцсийн байдлаар Bithumb компани өөрийн 416 тэрбум воныг нийлүүлээд 6.36 тэрбум воннын крипто валют эзэмшдэг гэж аудитын тайланд бичигдсэн байна.

Үүнээс өмнө дотоодын жижиг крипто валютын бирж Conrail мөн кибер халдлагаас болж 40 тэрбум вон алдсан хэрэг гарсан. Тэгвэл 10 хоногийн дараа Bithumb халдлагад өртсөн хэрэг гарсан юм. Одоогийн байдлаар халдлагын хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж