АНУ-ын НҮБ дэх төлөөлөгч Ники Хали НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байгаагаа зарлалаа. Тэрбээр АНУ-ын Израильтай холбоотой зөрчилдөөнийг буруутгаж, ‘Хүний эрхийн төлөөх нэрэн дор ажилладаг ялгаварлан гадуурхагчид’ гэж шүүмжилжээ.
Тэрбээр ‘Зөвлөлд сонгогдсон элч төлөөлөгчид хүний эрхийн асуудал хаана хамгийн их зөрчигдөж байгааг үл тоож байна. Тэд хүний эрхийн төлөө ажилладаг улс орнуудыг золионд гаргаж улстөржүүлж байгаад харамсч байна’ гэжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албанаас АНУ-ын хил дээр баригдсан цагаачдыг гэр бүлээс нь салгасан явдлыг хүний эрхийг зөрчиж байна гэж буруутгасан билээ. Төрийн департментын тайлбарлаж байгаагаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Халиг хүлээн авч уулзсаны дараа энэ шийдвэрийг гаргасан гэжээ. АНУ-ын засаг захиргаа цагаачлалын бодлогоо шинэчлэх бодолгүй байгаа юм.
НҮБ-ын үйл ажиллагааг АНУ олон жил шүүмжилж ирсэн. 2006 онд Хүний эрхийн зөвлөлд нэгдэхээс татгалзаж байсан. 2009 оноос хойш буюу Барак Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд албан ёсоор нэгдсэн юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хүний эрхийн зөвлөлөөс гарч байгаагаа зарлаж хэлсэн үгэндээ ‘АНУ-ын засаг захиргаа хүний эрхийн төлөө ажилласаар ирсэн. Хүн бүрт бурхнаас өгөгдсөн эрх, эрх чөлөө гэж бий. Трампын засаг захиргаа хүний эрхийг хадгалан хамгаалж үүний төлөө тэмцсээр ирсэн. Түүнээс биш хэн нэгэн Засгийн газар үүнийг шийдэх ёсгүй. Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа Ойрхи Дорнод, бүс нутгуудын байдалд анхаарлаа хандуулах ёстой’ гэжээ.