1410 ширхэг тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

1410 ширхэг тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

1410 ширхэг тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

                

Тарваганы тоо толгой нь тархац нутагтаа хорогдож, устаж болзошгүй байдлыг харгалзан улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. Иргэд хууль зөрчин тарвага агнаж, улмаар хотод оруулж ирэх явдал ихэсчээ. Тухайлбал, энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хууль бусаар их хэмжээний тарваганы арьс хадгалж байсныг илрүүлжээ.

Тус хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, 1410 тарваганы арьс хадгалж байсныг илрүүлэн нотлох баримтаар хураан авсан байна. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат Б, О нарыг холбогдуулан шалгаж байгаа аж. Ийнхүү хууль бусаар тарвага агнах, худалдан борлуулах нь эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул иргэдийг хууль зөрчихгүй, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж