Үйлдвэрлэл эрхлэгчид гадаад худалдааны мэдлэгээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл эрхлэгчид гадаад худалдааны мэдлэгээ нэмлээ

Үйлдвэрлэл эрхлэгчид гадаад худалдааны мэдлэгээ нэмлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Хүний хөгжил судалгаа, сургалтын төвтэй хамтран жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Гадаад худалдаа, экспортын ерөнхий мэдлэг олгох тус сургалтаар ШУТИС-ийн багш, доктор Ц.Баярцог, доктор Д.Баярмаа, Ж.Хишигсайхан, экспортыг дэмжих төслийн сургагч багш А.Энхцэцэг нар экспортын стратеги, чадавхи, төлбөр тооцоо сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Сургалтанд дүүргийн оёдол, ноос ноолуур, тавилга, гар урлал, хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг иргэд хамрагдав.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж