Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Google хайлтаар эхэнд

Google саяхан Facebook-тэй өрсөлдөхүүц Google+ хэмээх сошиал сүлжээний вэб сайт-ыг нийтэд танилцуулаад байгаа билээ. Энэ нь зөвхөн Facebook-тэй адил найз нөхдийг холбоод зогсохгүй нийтэд албан байгууллагуудын индекс, зэрэглэл болон сүүлийн үеийн мэдээллийг хэрэглэгчид таниулах хэрэгцээг хангахын тулд бий болсон.

Google нь удаан хугацааны туршид вэб сайт хэрэглэгчдын дунд мэдээлэл хайх гол сонголт болж байгаа билээ. Харин сүүлийн үед Google нь онлайн худалдан авагчдын хэрэгцээт бараа материалаа олж авах гол хэрэглүүр болоод байна. Учир нь Сошиал медиа нь хэрэглэгчдийн санал бодлоо илэрхийлэх болон солилцох талбар юм. Эдгээр санал нь хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт ихээр нөлөөлдөг байна. Үүнийг Google соргогоор мэдэрч  санал сэтгэгдэлийн түвшингээр хайлтын үр дүнг жагсаан үзүүлдэг. Энэ нь Google-ийн харилцагч онлайн худалдаа эрхлэгч вэб сайт-уудын ашиг орлого нэмэгдэхэд ихээр нөлөөлж байна. Түүнчлэн хэрэглэгчидийн хайлтанд фото зургийн илэрцийг бас давхар үзүүлснээр хэрэглэгчдийг анхаарлыг улам татаж онлайн худалдааны Amazon.com, Travelocity.com, Staples.com, Gap.com гэх зэрэг вэб сайт-ууд руу хандахад хүргэдэг байна.

Онлайн худалдаа эрхэлдэг болон эрхэлэх хүсэлтэй иргэд маань хэрэглэгчдэдийн санал хүслийг өөрийн вэб сайт-ад чөлөөтэй авснаар хэрэглэгчийнхээ хэрэгцээг илүү сайн мэдэхээс гадна Google хайлтын үр дүнгээ илүү хүмүүст хүрэх хэлбэрээр харуулах боломжтой. Таны вэб сайт тань Google хайлтын эхэнд гарах боломж ойрхон байна.

Өнөөгийн интернэтийн ертөнцөд та бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулъя гэвэл вэб сайт хийлгэх болон бараа бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүр дээр байршуулах нь хангалтгүй юм. Ер нь Google зэрэг хайлтын системд өөрийн вэб сайтыг дээгүүр гаргах үйл явдал, аргыг хайлтын системийн оновчлол гэдэг ба энэ талын зөвлөгөө болон үйлчилгээг манайдаа вэб сайт хийх үйлчилгээ үзүүлдэг Содонсолушн ХХК гэх зэрэг компаниуд дээр зэргээр үзүүлж байгаа дуулгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж