Зөнч муурын таамгаар болов

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Зөнч муурын таамгаар болов

Зөнч муурын таамгаар болов

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зөнч муур үүргээ амжилттай биелүүлсээр байна. Өнгөрсөн шөнө тэмцээнийг зохион байгуулагч ОХУ, Египетийн тоглолт болсон.

Петербургт байдаг зөнч муур тоглолтын өмнө мөн л таавраа зөв хийсэн юм. Хоёр савтай хоолны ОХУ-ын далбаатайг нь сонгож, амталсан муур дахин таавраа амжилттай биелүүллээ. Муурын хоёр дахь таавар амжиттай боллоо. 

Өнгөрсөн шөнө А хэсгийн ОХУ, Египетийн тоглолт Санкт-Петербургт болоход 3:1-ээр оросууд ялалт байгуулсан юм. Ингэснээр оросууд хэсгээсээ шалгарах боломжоо улам баталгаажууллаа. Тоглолтын өмнөх тааврыг зөнч муур ч амжилттай хийв.

Өдгөө хойд хөршид алдаршаад байгаа зөнч муур ДАШТ-ий нээлтий тоглолт болох ОХУ, Саудын Арабын үр дүнг мөн л амжилттай таасан. Москва хотод зургадугаар сарын 14-ий өдөр болсон тоглолтод оросууд арабчуудыг 5:0-оор хожиж, түүхэн ялалт байгуулсан. Тэгвэл өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Египеттэй хийж, мөн л 3:1-ээр хожлоо.

 

 

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж