ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
ПОЛЬШ – СЕНЕГАЛ 1 : 2
Хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөж байгаа 32 баг бүгд эхний тоглолтоо хийлээ. Н хэсгийн сүүлийн тоглолт болох Польш, Сенегалын тоглолт энэ цагт өндөрлөлөө. Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Африкийн төлөөлөл Сенегал өрсөлдөгчөө 2:1-оор хожиж, маш чухал гурван оноог авч чадлаа. Энэ тоглолтын өмнө Япон Колумбийг хожсон нь нөхцөл байдлыг улам сонирхолтой болгож өгсөн. Тиймээс энэ тоглолтод хожсон баг цааш шалгарах боломжийг хадгалж үлдэх байлаа. Тиймээс аль аль нь хожихийн төлөө талбайд гарсан ч биеийн өндөр, хурд хүчээрээ бусад багуудаас ялгарч байгаа сенегалчууд гурван оноогоо авч чадлаа.
Европын төлөөлөл Польшийн шигшээ баг Сенегалын шигшээ багтай тоглож байгаагүй бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргаар анх удаагаа таарсан ч дийлдлээ.
2002 оны ДАШТ Япон, Өмнөд Солонгост болоход сенегалчууд хэсэгтээ Францыг хожиж, шуугиан тарьж байсан билээ. Улмаар энэ эрчээ алдалгүй хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд Шведийг хожиж байсан юм.
Энэ удаагийн Сенегалын шигшээ баг хүчтэй бүрэлдэхүүнтэй Орост ирсэн нь эхний тоглолтоос харагдаж байна.
H хэсэг:
- Япон – 3 оноо
- Сенегал – 3 оноо
- Польш – 0 оноо
- Колумби – 0 оноо
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.