ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
КОЛУМБИ-ЯПОН 1:2
- Гоол: Шинжи Кагава 6′, Хуан Куинтеро 39′, Юяа Осако 73′,
Шилдэг 32 баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр сүүлийн хэсэг буюу H хэсгийн тоглолтууд болж байна. Япон, Колумбийн тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж энэ цагт өндөрлөлөө.
Азийн “хөх самурайнууд” энэ удаа өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, эхний гурван оноогоо авч хэсгээ тэргүүлж эхлэв.
Тоглолтыг эхлээд гурван минут өнгөрч байхад Колумбийн Карлос Санчес эсрэг багийн довтолгоог гараараа хааж зогсоосон тул дүрмийн дагуу улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Японы багаас Шинжи Кагава торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд Хуан Куинтеро гоол хийж, 1:1-ээр эхний үе өндөрлөсөн. Тоглолтын хоёр дахь үед япончууд илт сэргэж, Юяа Осако 73 дахь минутад хожлын гоолыг хийлээ.
Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий С хэсэгт багтахад Колумбийн шигшээ баг 4:1-ээр хожиж байсан юм. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Орост таарахад япончууд хариугаа авч чадлаа.
Японы баг H хэсгийг гурван оноогоор тэргүүлж эхэллээ. Энэ хэсгийн Польш, Сенегалын тоглолт 23:00 цагаас Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
H хэсэг:
- Япон – 3 оноо
- Польш –
- Сенегал –
- Колумби – 0 оноо
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.