Ч.Хүрэлбаатар VS Г.Тэмүүлэн | News.MN

Ч.Хүрэлбаатар VS Г.Тэмүүлэн

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

VS - ТЭМҮҮЛЭН

Ч.Хүрэлбаатар VS Г.Тэмүүлэн

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээгүй, хууль санаачлагчид нь буцаасан. Учир нь уг хуулийн төслийн агуулга нь “Оюутолгой”-г дэмжсэн байна гэж гишүүд шүүмжилсэн юм. Мөн татварын багц хуулийг дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд Ам Чам-аас ирсэн хэмээн гишүүд хэлсэн юм. Энэ талаар News агентлаг энэ удаагийн VS буландаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.

Ч.Хүрэлбаатар
Сангийн сайд

Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ хуулийн төслийг гишүүдэд нэлээд тайлбарласан. Ерөнхийдөө таны асууж байгаагийн яг эсрэг хууль гэдгийг тодотгоё. Нэгт, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгж бол төлж буй татварынхаа 99 хувийг буцаан авах буюу нэг хувийн татвар төлөх тогтолцоог бүрдүүлж өгсөн юм. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 398 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр үлдсэн 15 хувийг 110 гаруй мянга нь бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс татварын бааз суурийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирдаг дарамтыг бууруулах зарчим баримталж, дээрх хуулийг оруулж ирсэн юм. Хоёрт, Татварын багц хуулийг өргөн барихын өмнө улс орон даяар, хоёр сарын хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд хувийн хэвшил, том аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж, нягтлан бодохын мэргэшсэн болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай нэлээд ярилцсан. Гуравт, 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг шууд “нэг хувийн татвар төл” гэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ч бай, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн нэгж ч бай жилд дөрвөн удаа яг нэг ижил маягтаар тайлан гаргадаг. Тэгвэл үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Тухайлбал, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвараа төлнө. Ингэснээр нягтлан бодох ажилд авах шаардлагагүй. Жилд дөрвөн удаа тайлан гаргахын тулд нягтлан бодогчид хөлс мөнгө төлж таарна шүү дээ. Энэ мэтчилэн жижиг, дунд бизнест учирдаг захиргааны маягийн дарамтуудыг бууруулах зорилготой юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өрийн асуудал бий. 2013-2016 онд эдийн засаг унасан үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, өр тавьсан. Энэ өрийг төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр хүртэлх жил болгож хуульд тусгасан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө бүрдүүлэх, бий болгох, худалдаж авахад оногдуулдаг нэмүү өртгийн албан татварыг хасч тооцдоггүй байсан. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд мөн л дарамт бий болгодог. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг байдлыг эерүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогоо гурван янзаар тайлбарладаг. Жилд нэг, хоёр дөрвөн удаа тайлагнадаг маягт нь нэг байсныг өөр өөр буюу энгийн болгож өгсөн. “Оюутолгой”-той холбоотой зарим зүйлийг ярьсан. Миний хувьд наад асуултын чинь эсрэгээр тайлбар хийх байна. Учир нь Монгол Улс Европын холбооноос гаргасан татварын шударга бус тогтолцоотой орны хар жагсаалтад орсон. Учир нь манай хууль эрх зүйн орчин татвар, компанитай холбоотой мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй учраас. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг холбоонд нэгдэх ёстой. Үүний тулд хуульд зохицуулалт оруулж өгсөн. Ингэснээр бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр үндэстэн дамнасан корпорациуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа бага татвар төлж байна. Тус корпорацид олон толгой компани байршчихсан байдаг, хоорондоо шилжүүлэг хийдэг. Тиймээс энэ хуулийг баталсны дараа олон улсын байгууллагад нь элсч, түүгээр дамжуулж үндэстэн дамнасан компани, корпорациудтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцан хамааралтай компани хооронд хийсэн шилжүүлгээс татвар авах боломжтой болох юм.

Г.Тэмүүлэн
УИХ-ын гишүүн

Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн төслүүдэд реформ шинэчлэлийн шинжтэй, нийгмийн дэмжлэгийг авах, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн олон зүйл, заалтууд шинээр тусгагдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд засч янзлах зүйлүүд ч байна. Улс орон, ард, иргэд, олон нийтэд ашигтай зүйл заалтыг бүрэн дэмжинэ. Өөрчлөлтөөс харахад магадгүй олон улсын тэргүүн туршлага, сайн зүйлүүд байгаа нь мэдээж. Харин одоогийн байгаа эрх зүйн орчныг дордуулсан, том зургаараа улсад болон бизнес, эдийн засагт сөргөөр нөлөөлөх аливаа зүйлийг засч залруулахгүй бол дараа нь хоёр жилийн дараа ч юм уу, 20 жилийн дараа харамсах зүйл гарах вий гэсэн болгоомжлол байна. Тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/ бол улсын төсвийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэтэл бид хамгийн их татвар бүрдүүлдэг хуульдаа нэлээд их өөрчлөлтийг хийх гэж байна. Ингэхдээ томоохон аж ахуйн нэгжүүдэд л хожоотой тусах, хэт давуу тал, нөхцөл бүрдүүлсэн гэдэг юм уу, эсхүл өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрийн дийлэнх асуудлыг өөрчилсөн байна. Монгол Улсад ашиггүй тусахаар байвал бага дээр нь хэлж, ярьж засч залруулахаас өөр аргагүй. Тийм ч учраас миний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Том зургаараа татварын бааз суурийг дунд болон урт хугацаандаа багасгах, давхар татвар болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан томоохон татваруудыг хөнгөлж чөлөөлөн, улсад төлөх аж ахуйн нэгжийн татварын орлогыг бууруулах, томоохон төсөл хөтөлбөрөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжид үлэмж хэмжээгээр сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй заалтууд ихээр тусгагдсан байна. Энэ ч үүднээс ААНОАТ-ын зарим зүйл заалтыг заавал засч янзлах хэрэгтэй байна. Одоогийн өргөн барьсан байдлаар нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Аж ахуйн нэгжийн тухай хуулийн төслийг уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг болох зөвхөн Оюутолгой төслийн хүрээнд үйлчлэлийг нь нягталж үзэхэд Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой 34 зүйл, заалтаас 10 гаруй тогтворжуулсан заалтууд хөндөгдөж тэр хэмжээгээр давуу байдал, хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хөрөнгө оруулагч талд эдлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-2.10, 2.31 гээд олон заалтууд хөндөгдөнө. Нэг заалтын цаана л гэхэд магадгүй авах байсан татварын суурийг олон зуун сая ам.доллараар хөдөлгөх ч нөхцөл үүснэ. Тэгэхээр нөгөө учрыг нь олж хужрыг нь тунгаах л хэрэгтэй. ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг багасгах, шинэ хөрөнгийн бүлэг нэмэх зэрэг асуудал нь ААНОАТ-ын ногдлыг даруй 50 хувиар бууруулбал манай улсад төлөх татварын дүнг дунд хугацаандаа багасгана. Тухайлбал, элэгдлийг бид барилга байгууламж гэдэг нэр томъёо дор 40 жилээр тооцдог байсан. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 25 жил болгон бууруулсан байна. Энэ элэгдэл тооцохтой холбоотой шинэчилсэн найруулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэхээс илүүтэй уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай үйлчлэхээр байгаа тул өөрчлөх шаардлагатай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

94 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОЛД-ЭРДЭНЭ 2018-06-19 119.40.103.243

ТЭМҮҮЛЭН ААВЫНХАА АСУУДЛЫГ ОЛНЫ АНХААРЛААС ТАТАХЫН ТУЛД ТАТВАРЫН ХУУЛИАР ПОПРОХГҮЙ ШҮҮ

Avatar

Bi 2018-06-19 27.123.212.142

Ene bayad hulgaich yu geed bnaa, ard tumniig teneg gej bodsoor l baihuu chi, Am Chamaas tom hahiul avsan ni bol medeej bn, deer yu gechvaa hooson tolgoit, nyagtlan bodogch nariig ajilgui bolgono gene, bodoj baigaa ni unen durak hooson tolgoi yumaa, eniig mongoloos zailuuliyaa

Avatar

bid 2018-06-19 27.123.212.142

ene hahiul, tender 2-too byaluursan hulgaich hiij bui uildlee b** hel yarij baigaa ugee hyanah chadvargui bnshtee, yaanaa

Avatar

Bi 2018-06-19 27.123.212.142

Ene bayad hulgaich yu geed bnaa, ard tumniig teneg gej bodsoor l baihuu chi, Am Chamaas tom hahiul avsan ni bol medeej bn, deer yu gechvaa hooson tolgoit, nyagtlan bodogch nariig ajilgui bolgono gene, bodoj baigaa ni unen durak hooson tolgoi yumaa, eniig mongoloos zailuuliyaa

Avatar

Зочин 2018-06-19 203.91.115.45

Яг ямар байдлаар яаж хөнгөлөлт хөрөнгө оруулагч нарт үзүүлэх гээд байгааг нь ойлгохгүй юм. Гэхдээ хөрөнгө оруулагч нарыг татах арга бол татварын хөнгөлөлт биш гэжүү. Юм л бол ОТ гээд л ярих юм одоо болдоггүй юм уу тэр яадаг ч байсан үр өгөөжөө өгч байгаа төсөл.

Avatar

Aaaa 2018-06-19 64.119.24.170

ard tumnees tatvar avahaa bolichih ashig olj bga kompanuud tatvaraa tuluh estoi hurelbaatariig buudah heregtei muu n****

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

Энэ асуудалд Хүрэлбаатар тийм Тэмүүлэн ийм гэж сэтгэгдэл бичих нь утгагүй. Жижиг дунд бизнес эрхлэгч нарт үнэхээр хэрэгтэй хуулийн төсөл болсон байна лээ. УИХ-д байгаа олигарх бүлэглэл энэ хуулийн төслийг унагаасан нь дамжиггүй. Ганц Хүрэлбаатарын зохиосон хууль бишээ. Маш олон удаа хэлэлцүүлэг хийж байж боловсруулсан хуулийн төсөл. Хайран юм.

Avatar

Хаха 2018-06-19 59.153.85.140

Оюутолгойд хөнгөлөлт үзүүлж байна гээд орилоод байгаа нөхдүүд яг ямар хөнгөлөлт үзүүлээд бгааг өөрсдөө мэдэхгүй энэ баян айлын ханхүү өөрөө мэдэхгүй улс даяараа 2 сар хэлэлцэж байхад санадаа өгөх нь яагаав. Тулаад ирэхээр утгагүй попорч нтр. Амьдрал үзээгүй бацаан.

Avatar

Зочин 2018-06-19 64.119.19.66

Тэмүүлэн багуудад очиж шинэ жилийг далимдуулж сугалаа сугалуулж уяачдын холбооыхоо 20 жилийн ойн тэмдэгээ бэлэг шиг тарааж ааруулаа зарах гэж очсон малчидыг хоолонд оруулах гм ажил хийх юмдаа. Сум орон нутагт доривтойхон хөрөнгө оуулалт хиисэн үү. Ми-гийн гар хөл болж явахаар тойрог руугаа анхааралаа хандуул.

Avatar

Иргэн 2018-06-19 119.40.99.31

Өнгөн дээрээ жижиг дунд аж ахуйн нэгжээ дэмжинэ гэж хэлдэг ч цаана нь хэдэн үндэстэн дамнасан улс төрчдийг худалдан авч хахуульддаг том компанийг л дэмжихэд чиглэсэн хууль. Хүрэлбаатар бол зүгээр нэг хууль санаачилж арда олноо бодох амьтан огт биш хэдэн цаасны төлөө л хөдөлж байгаа. Оюу толгойн захидлыг сүүлд олж авсан байхдаа чи мөн. Өөрөө сараачиж өгчихөөд. Хулгай хийхээ болиод төрөөс зайлж арилах цаг чинь болжээ

Avatar

ХҮРЭЛБААТАРАА ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ 2018-06-19 112.72.14.94

ОЮУТОЛГОЙД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ Л БАЙЛТАЙ САНГИЙН САЙД ГУАЙ ЯАСАН ГЭЖ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА ЭСЭРГЭЭРЭЭ ӨМНӨ НЬ ҮЗҮҮЛСЭН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ЦУЦЛАЖ МОНГОЛЫН ТӨР АВАХ ТАТВАРАА ХУУЛИЙН ДАГУУ АВМААР БАЙНА ХЭРЭВ САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАР ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭРТХЭН СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨӨД УЛС ТӨРӨӨС ЗАЙЛААРАЙ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД БОЛОНО ГЭГЧЭЭР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ БОЛИХ ХЭРГТЭЙ ШҮҮ ЧАМТАЙ ЧАМГҮЙ МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ Л ТААРАА, МОНГОЛ ХҮҮХЭД БҮРТ ОНОГДОХ ХУУЛЬ ЁСНЫ МӨНГИЙГ НЬ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАС БАЯЛАГЫГ МИНЬ ЗҮГЭЭР ӨГӨНӨ ГЭНЭ.

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

Харин чамтай чамгүй Монгол улс хөгжинө. Чи бүр гүйдэггүй нохой байсан ч саад болохгүй.

Avatar

зочин 2018-06-19 112.72.14.50

ул хедлех херенге авбал.зарвал татвар нэмэгдсэнээ хасахаар оруулсан уу

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

2002 оноос хойш ҮХХөрөнгө борлуулсан хүн татвар төлдөг хуультай байсан. Харин авсан хүн татвар төлдгийг сонсоочгүй юм байна.

Avatar

Зочин 2018-06-19 202.21.106.170

Нэг үг хэлье. Ард түмний нуруун дээрх татвар, ААН нэгжүүдийн татварыг ахин нэмэх л юм бол цаадуул чинь дийлэхгүй сөхөрч унана шүү. Ахиж л энэ сэдвээр хөндөв дөө. Ихээхэн даварч байж амьдаараа арьсаа өвчүүлэв дээ эрд түмэнд. Тэвчээрт нь хязгаар бий шүү. Бараг л тулчихсан бгаа

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

Татвар нэмээгүй гэдгийг та мэдэхгүй байгаа бол бусад нь мэдэж байгаа. Нэг ч төрлийн татвар шинээр бий болоогүй бас нэмэгдээгүй байгаа шүү

Avatar

irgen 2018-06-19 66.181.180.148

hurelbaatariig zailuulahgui bol mongoliin turiig samarch duuslaa zarsaar irsen zarah ch bolno

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

Чиний юуг зарчихсан юм бэ. Ингэж бусдыг гүтгэж болохгүй ээ

Avatar

Зочин 2018-06-19 43.242.243.41

ЭНЭ ХҮҮХЭД УРЬД НЬ ЯМАР Ч АЖИЛ ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ, [Хориотой Үг] ЭЦГИЙНХЭЭ ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЛСАН ТЭРБУМ, ТЭРБУМААР ХҮҮДГЭНЭЖ БАЙГАА ХООСОН ТОЛГОЙ, ТОМ ЯРИГЧ!!!

Avatar

Зочин 2018-06-19 112.72.14.31

Хүрэлбаатараа өөрийгөө цэвэр, лоббигүй,мэдэмхийрэгч биш гэж бодож болохгүй байхаа

Avatar

Зочин 2018-06-19 213.127.107.238

Harinch Zaluuchuudiin duu hooloig niigemd hvrgej baigaa temvvlen gishvvnd talarhaj baina

Avatar

Зочин 2018-06-19 213.127.107.238

Hvrelbaatar hvrelsvh hvrelnohoi

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.70

Монгол улсыг хөгжүүлэх 2 Хүрэлийн эрин үе эхэлсэн шүү. Цаг хугацаа харуулна. Итгэж найдаж байгаа шүү

Avatar

Зочин 2018-06-19 103.26.194.82

Тэмүүлэнгийн 6 сарын 19-ний /news.mn/өдрийн ярилцлага байна. Энэ ярилцлагыг дутуу оруулсан байна даа

Avatar

Зочин 2018-06-19 60.120.1.146

Hvrelbaatar chuham ymar zamaar ywj sangiin said bolson yg tvvn shigee l ajilaa hiine shunaliin tulam

Avatar

Zochin 2018-06-19 66.181.161.70

Яг ямар замаар явсым бол гүтгэлэгийг үзэн ядагчид эхлүүлдэг гэж. Үнэхээр их үзэн ядаж байгаа юм байна даа

Avatar

Зочин 2018-06-19 60.120.1.146

Taltsal huwaagdal bol vndsendee svirel shvv jurmiin nuhud min zaluu hvnii setgeh bodoh dugarahchgvi erhiig hen ch hyzgaarlah erhgvi bvgd l uls eh orniihoo tuluu tasraltgvi zvtgej ywaa hvmvvs shvv

Avatar

Зочин 2018-06-19 190.31.129.189

Temvvlen bol ireedvtei zaluu uls turch harin hvrelbaatar shig hugshin tugtsugnvvd mongol eh orniig min samarj duusahnee

Avatar

Erkhembayar 2018-06-19 183.177.100.3

Temuulen gishuunii zov. Zas yavaad Hurelbaatar saidiin hiih heleh ni hurtel yavuurgui boloo yudaa.

Avatar

Зочин 2018-06-19 183.177.100.3

От гэрээ байгуулах уед чхурэлбаатар згхэг-н дарга байсан,фридландын талд идэвхиилэн зутгэж улсаа хохироосон этгээд,удаа дараа сайн гэрээ оорчлох шаардлаггуй гэж риотинтог хамгаалан толгой угааж байсаныг бид мэднэ.Ард тумэн гэж яриад л риогын татвар багасгах захиалгат хуулиа сиихгуй оруулж ирэх луйварчиншдээ,риогынхан ч авилгач урвагчыг хатуухан шахдаг биз.Лхагважав гээд урбаникиин биеэ худалдагч от-н гэрээг магтаад риод хайртайгаа илэрхиилээд байдаг дурэнд орогч бас л хууль оорчлуулэх санаатай байналээ,хуулиин сайд ч их хачин авир гаргах болсон.Монголчуудаа сонор сэрэмжтэй байгтун

Avatar

Bi 2018-06-19 183.177.100.3

ashig sonirhliin zurchiltee geed gej garaad baihad chichirseer baigaad said bolson hugshin bandi daa

Avatar

Zochin 2018-06-19 183.177.100.3

Anhnaasaa eurunhiilugch Battulga Ene Hurelbaatariig zailuul gej baihad n zailuulchihgui

Avatar

Тэмүүлэн гишүүн шиг сийрэг ухаантай залуучууд улс төрд олон байгаасай 2018-06-19 183.177.100.3

Тэмүүлэн гишүүн шиг сийрэг ухаантай залуучууд улс төрд олон байгаасай

Avatar

Зочин 2018-06-19 183.177.100.3

sangiin said hvn ajilaa medehgvi bol hiij chadah negend ni uguh heregtei

Avatar

Зочин 2018-06-19 183.177.100.3

Хөгшин хүний явуургүй ухаанаас залуу хүний сүүрэг ухаан дээр гэдэг шиг Тэмүүлэнгийн зөв …

Avatar

Зочин 2018-06-19 5.79.73.219

Тэмүүлэн эрдэнэтийн 51%-ыг гадныханд зарсан аавыгаа шоронгоос аварах гэж, Оюундарь авгай дүүг нь элчин сайд болгосонгүй гэж, Билэгт аниа эмнэлгээ төрд шахах гэж, Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэргээ хаалгах гэж л ингэж Засгийн Газрыг шантаажилж байгаа юм

Avatar

Зочин 2018-06-19 183.177.100.3

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР гэж ах дүүгээрээ нийлж УУЛ УХАЖ ХӨРӨНГӨЖСӨН хар [Хориотой Үг]

Avatar

Зочин 2018-06-19 103.57.93.59

ай амьдрла мэдэхгүй ханхүү нар их байна даа, амьдрал мэдэхгүй хүмүүс л бидний зовлонгоор улс төр хийж тэрийг гоё гоё өнгөлөн далдлалтаар баг өмгсөж байх юм даа. Хоорондын улс төр байна шт. Хүрэлбаатар нэхсэн юмыг өгөхгүй гүрийгээд бга учраас ААН-ийнтатварын хуулиар барьцаалж бга юм биздээ. Ядаж байхад төлбөртэй сэтгэгэлчид ямар ив ижилхэн хуцдагийн

Avatar

Зочин 2018-06-19 103.229.177.46

Энэ хууль батлагдвал жижиг дунд бизнесүүдэд их сайн зүйл болохнээ, жижиг дэлгүүр ажиллуулдаг хүний бодлоос. Үүнийг та нар битгий улс төржүүлээч, энэ хуулийг баталчвал та нараас юу унахгаад байгаа юм?

Avatar

Зочин 2018-06-19 66.181.186.211

ТӨР БӨӨСӨӨ НЯСЛАХ Ч ТЭНХЭЛГҮЙ БОЛСОН. ХУУЛЬТАЙГАА ХАМТ ИЛЖИРЧ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ 2-ЫН ӨМНӨ НАМ СӨХӨРСӨН. ИЙМ ТОХИОЛДОЛД САЙН ЮМ ХАРЖ ХҮЛЭЭХ НЬ ХООСОН МӨРӨӨДӨЛ Л ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-06-19 103.9.90.53

Энэ хүрэлбаатар хулгайчыг шалгаач . Дандаа гадныхны гар хөл болж, үйлчилдэг муу

Avatar

Зочин 2018-06-19 202.170.68.162

chi ene niitleld yag yu bichseniig unshij uzsnu? bidni amidrald ih heregtei huuli batlahgeed bnshd

Avatar

zochin 2018-06-19 103.9.90.53

Hurelbaatariin sanaag barj idehguine. Ingej uuduus n aij imeehgui unen dugarch baigaa zaluuchuudaa bitgii namnchaasai bilee

Avatar

zochin 2018-06-19 103.9.90.53

Ene Temuulen chin harin ovoo holiig hardag zaluu bn. Zaluu hun gehed surhii yum

Avatar

зочин 2018-06-19 103.9.90.53

БУРУУГ НЬ ХАТУУ ХЭЛЖ, ЗӨВИЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙДАГ ТЭМҮҮЛЭН ШИГ ХҮМҮҮС ИХ БАЙГААСАЙ. БУСАД ГИШҮҮД ЧИМЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД ӨӨРТӨӨ АШИГТАЙ БАЙДАЛ ҮҮСГЭДЭГ ТАЛТАЙ

Avatar

zochin 2018-06-19 103.9.90.53

БИД ДАНДАА ЮМЫГ ӨНГӨЦХӨН ХАРАХ ЮМ!!!!
ТЭМҮҮЛЭНГИЙН ЗӨВ УЧИР НЬ ХҮРЭЛБААТАРЫН ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛ НЬ АЖ АХУЙ НЭГЖИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙГАА ХЭРНЭЭ ЦААГУУРАА ОЮУ ТОЛГОЙН УЛСАД ТӨЛЖ БУЙ ТАТВАРЫГ БАГАСГАХ ГЭСЭН САНАА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЗАГАСНД ӨГӨӨШ ӨГЧ БАЙГААД БАРИХ !!

Avatar

хуульч 2018-06-19 112.72.14.68

МОГОЛЧУУДЫН БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛД БАЙДАГ ЮМ УУ?? ЭСХҮЛ НОХОЙ ТЭЖЭЭСЭН ЭЗЭДДЭЭ БАЙДАГ ЮМ УУ ???? АСУУДЛЫН ГОЛ НЬ ЮУНД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙГЭЭР ОВОЛЗОЖ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮН ГУТААХАА БОЛИОСОЙ БИЛЭЭ ??? ЭНЭ ЧИНЬ БИДНИЙГ ХАГРАЛДУУЛААД БАЙГАА БОЛОХООС ЭВТЭЙ БОЛООД ХҮЧТЭЙ БАЙЛГААД БАЙГАА ЮМ АЛГА ???

Avatar

Zochin 2018-06-19 112.72.14.86

Temuulen Aavygaa avch garah geed ingej baigaa yum bolov uu

Avatar

Зочин 2018-06-19

тэмүүлэн шиг 60 тэрбумын гар хөлүүдийг зайлуулбал таарна. арайчдээ монгол улсыг хөгжүүлэхгүй тушаа болж бгаа энэ мэт луйварчдыг битгий тоо. хүрэлбаатар чи энэ хуулийг батлуулж чадвал чамд ардын баатар цол өгсөн ч болно. #амьдрах гэж ядаж буй ххк-н захиралаас илгээв

Avatar

Зочин 2018-06-19 202.131.236.170

Барилга байгууламжийн элэгдэл хорогдол гэх нэрийн дор хувьцаа эзэмшигч мөнгө авдаг шүү дээ. Гэтэл компани ямар ч ашиггүй харагддаг юм даа Тэмүүлээн. Ажиллаад л байна, элэгдлийн хорогдолд бүгд тооцогдоод алга болно.

Avatar

Зочин 2018-06-19 207.148.86.21

Эрдэнэтийн 51%-ийн мөнгөөр гишүүн болсон. Үйлийн үр ээ гэж одоо аав нь аавынд орох нь тодорхой болж байх шиг бндаа. МАН-ын бор галзан хургануудын байж байгаа царай нь нэг иймэрхүү

Avatar

Зочин 2018-06-19 207.148.86.21

Эрдэнэтийн 51%-ийн мөнгөөр гишүүн болсон. Үйлийн үр ээ гэж одоо аав нь аавынд орох нь тодорхой болж байх шиг бндаа. МАН-ын бор галзан хургануудын байж байгаа царай нь нэг иймэрхүү

Avatar

Зочин 2018-06-19 207.148.86.21

Эрдэнэтийн 51%-ийн мөнгөөр гишүүн болсон. Үйлийн үр ээ гэж одоо аав нь аавынд орох нь тодорхой болж байх шиг бндаа. МАН-ын бор галзан хургануудын байж байгаа царай нь нэг иймэрхүү

Avatar

Зочин 2018-06-19 119.40.103.243

Kazinochin, kontseschini munhbataa umuurch tenegtej bga biz

Avatar

Зочин 2018-06-19 217.182.175.65

Юм ойлгодог хүн бол тэр гадныхны татварын хуулийнд өгсөн саналаас нэг ч үг өгүүлбэр аваагүйг уншиж хараад мэдчихнэ. Энэ тэмүүлэн, улаан эд нар харин өөрсдөө Оюутолгойн лоббид орцым бишүү.

Avatar

хуульч 2018-06-19 112.72.14.68

монголчуудыг ХЯТАД эсхүл,ОЮУ-ТОЛГОЙГООР битгий айлга ??? тэр оюун толгойгоос татвар авах гээд байгаа бол АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАСНЫ ТАТВАР /РОЯЛТАА /НЭМЧИХ ??? 1988 ОНД "ЭРДЭНЭТ", " МАРДАЙ",гэх мэт гадны компаниудаас / ОРОС,БОЛГАР, ЧЕХ /-ээс ашигт малтмалын татавар авч байсныг залуучууд яаж мэдхэв дээ??? "ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ" БНМАУ-ЫН ХУУЛЬ 1988он /11-р зүйлийг үз/ ???

Avatar

хуульч 2018-06-19 112.72.14.68

иргэд хүн амын татвар төлөөд хөнгөлөлт гэж жижигхэн 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдөлж байхад ГАДААД ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ,ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ,САНХҮҮЖИЛТ ХҮРТЭДЭГ ??? ИРГЭД ҮГҮЙ ??? ТЭГЭЭД БАС ТАТВАРЫН БААЗ НЭМЖ ЯНЗ БҮРИЙН УРАМШУУЛАЛ ӨГСӨНӨӨРӨӨ АЖ АХУЙН НЭГЖИ САЙЖРААГҮЙ ??? ТЭДЭНД ТАТВАРЫН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ТӨРӨӨС ҮЗҮҮЛСЭН ТЭГЭЭД БИДЭНД ИРСЭН ӨГӨӨЖ БАЙХГҮЙ ???

Avatar

Зочин 2018-06-19 27.123.214.115

Тэмуулэн чамайг бодвол Хурэлбаатар номтой хун шуу! Чи ч усан толгойтой монгоор л их хуралд орсон шуу дээ. Ер мунхаг даа чи.

Avatar

хуульч 2018-06-19 112.72.14.68

Ингээд ангийн тэмцэл монголд эхлэв ????,,,,ЭНЭ ТЭНЭГЛЭЛ хэний явууллага вэ??? хэн өссөн төрсөн нутагаа харь хүнд худалдсаныг ??? ХҮРЭЛБААТАРЫН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИИГ УНШААД ??? СОЛОНГОСЧУУДАД ХЭН НҮҮРСНИЙ ОРД ЗАРСАНЫГ ЭХ СУРВАЛЖ ҮНДСЭЭР НЬ ТОГТООГООД [Хориотой Үг] ???

Avatar

Зочин 2018-06-19 112.72.14.31

юуны нь ном байхав дээ ,хүрэлбаатарт

Avatar

Зочин 2018-06-19 202.9.40.121

Улааны хэлсэн гишүүдэд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс ирсэн албан шаардлага, Хүрэлбаатарын Оюутолгойг шалгасан дүгнэлтэнд гарын үсэг зураагүй, ААНОАТ тухай хуулийн өөрчлөлт зэрэг нь Хүрэлбаатарыг Сангийн сайдын түргэн зайлуулах шаардлага гарч ирж байна.

Avatar

Зочин 2018-06-19 213.183.41.205

Тэмүүлэн гишүүнээ шудрага ёсыг эхлээд аавтайгаа ярьчих. Эрдэнэтийн 51% хаана бн?

Avatar

хуульч 2018-06-19 112.72.14.68

НАС БАРСАН ХҮНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ҮР, ХҮҮХДҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААДАГ ХҮМҮҮСТЭЙ ЭНЭ НИЙГЭМ ХЭДИЙД ТООЦОО ХИЙЖ СУРАХ ЮМ БЭ ???ЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ ТЭР КОММУНИСТ ,ФАШИСТ ЁС СУРТАЛ БИШ ЮМ УУ???

Avatar

Зочин 2018-06-19 66.181.187.64

ganzorig chadarchihsan yum uu

Avatar

Болдоо 2018-06-19 66.181.161.54

Амьдрал мэдэхгүй баян айлын бацаанууд Түмүүлэн, Номтойбаяр нар улсаас хулгайсан мөнгөө төр ард түмэндээ өгчихөөд шударга ёс яриарай. Татварын хууль чам шиг баянд хэрэггүй байж болно гэхдээ надад хэрэгтэй. Чи зүгээр аавтай нийлж эрдэнэтээс хулгайлсан мөнгөө улсад өгчихөөд зүгээр явж үзээээнннн

Avatar

Б.Батболд 2018-06-19 150.129.140.123

Эрхэм гишүүд ард түмэн улс эх орныхоо төлөө үгээ хэлжээ. Миний хувьд том зураг яриад тархиа угаалагчихсан юм шиг бөөрөнхийлсөн үг хэлж байгаа Г.Тэмүүлэн гишүүн арайл учир дутагдалтай, хуулийн шинэчилсэн найруулгаа бүрэн уншиж ойлгоогүй зүгээр л олон хүнд үг хэлсэн хүн болж харагдах зорилгоор асуулга тавьсан мэт санагдаж байна. Энэ шинэчилсэн найруулга улс орон даяар бүхийл аймаг, төрийн бус байгууллага, төрийн байгууллагуудаар хэлцэгдэж хийгдсэн сайн хуулийн төсөл, засах юм байвал засалгүй л яах вэ.
Хүрэлбаатар сайдын хэлсэнээр хууль батлагдвал үнэхээр олон аж ахуй нэгжид тус дэм болно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжнэ гээд байдаг хэрнэ яг уагаа болохоор гэдийгээд суучих юмаа. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хамгийн том дарамт бол ямар ч ангилалгүй нэг шугмаар авдаг татварын, улирал тутам авдаг тайлан тооцооны дарамт, адгийн наад зах нь тендерт орох гэхээр өртэй гарна, яагаад өртэй байна гэхээр улсаас авсан ажлаа хийсэн мөнгөө аваагүй байдаг асуудал байжил байдаг. Тэгвэл жилд 1-2 удаа тайлан гаргаад явах юм бол энэ асуудал шаал өөр байх болно. Гишүүд хуулийн төсөлд санал, асуулга тавихдаа ядаж 10 аж ахуй нэгжээс асууж үзээсэй.

Avatar

Зочин 2018-06-19 202.9.40.70

Эрдэнэтийн 51%-н мөнгөөр гишүүн болсон Тэмүүлэн гэж энэ дээ! Эрдэнэтийн 51%-г гадныханд зарцан аав нь бараг [Хориотой Үг] орох шахаад байсан. Тэмүүлэн ингэж том том дугарч байхыг бодоход тэр эрдэнэтийн хэрэг нь шийдэгдсэн бололтой!

Avatar

Зочин 2018-06-19 202.179.30.194

Тэмүүлэн болбоос баян айл ун мангагу бацагаан, амьдрал мэдэх үгүй хэвүхэд болой. эрдэнэт стандарт банкнаас эцгийнхээ цусалсан ард түмний хөлс хүчийг гударч суугаа цусалмар. отгонбилэгийн содбилэг ч ялагаагүй нялх сэнгүүмүүд. содбилэг, номтойбаяр, тэмүүлэн мэтийн нялах сэнгүүм, төлгөн коммунистуудыг хорин онд их хурлаас арчих хэрэгтэй юмсан даан ч хөдөөнийхөнд шуудай гурил тараагаад гарчаад байх юм л даа мөнгөтэй болохоороо.

Avatar

. 2018-06-19 202.179.18.49

Энэ бацаан өсвөрийн коммунист өсч бойжиж байгаа юм байна даа!!!! Эцэг, эх нь, бодвол, гайгүй сургууль соёлд явуулсан байх даа. Хайран залуу!!!

Avatar

Zochin 2018-06-19 66.181.166.196

yum bolgooniig hujaa bolgodog shig jijig AAH tatvariig chuluuluh huuliig uul uurhairu naagaad ene Temuulen chini harin soliotoi gar u

Avatar

Мангар 2018-06-19 161.202.144.234

Энэ Тэмүүлэн чинь ажлын ямар ч туршлагагүй, бизнесийн ямар ч ойлголтгүй, хүн цалинжуулах гэж махаа идэж үзээгүй бацаан байна шд. Оюутолгойн гэрээгээр айлгаж шантаажилж байгаад татварын дарамт улам нэмэх нь л дээ. Түй май

Avatar

Зочин 2018-06-19 119.40.103.243

Temvvlen tusuv sanxvv tatvar oilgoloo yu ha ha erguu ats be

Avatar

Зочин 2018-06-19 112.72.14.31

биш ээ хө

Avatar

Зочин 2018-06-19 202.179.31.104

Энэ Тэмүүлэн хэлэлцэж байгаа хуулиа уншиж үзсэн болов уу. Хэн нэгний захиалгаар нь яваад байна даа.

Avatar

иргэн 2018-06-19 59.153.85.134

тайлбарлаад байхад ойлгодоггүй ээ баян айлын бацаан. Эрдэнэтээс хулгай хийсэн аавынхаа тухай яриач хууль мушгин х гуйвуулж суухаар

Avatar

Зочин 2018-06-19 202.9.40.216

Г. Тэмүүлэн аавынхаа хамт Эрдэнэт үйлдвэрээс хууль бусаар авсан мөнгөө төл.

Avatar

Эрдэнэтийн хүн 2018-06-19 112.72.14.217

Эрдэнэт үйлдвэрээс хийсэн хулгайгаа улс оронд төлчихөөд шударга ёс яриарай Тэмүүлэн.

Avatar

Bold 2018-06-19 59.153.112.91

ERDENETIIN HULGAICH CH.GANZORIGIIN SHEES ZUV YUM HELJ BAISAN CH BURUU BURUU YUM HELJ BAISAN CH BURUU……

Avatar

Гоочоно 2018-06-19 66.181.160.55

ХЭН ХЭНИЙХ НЬ ЗӨВ ХЭРҮҮЛЭЭ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛ, АЛЬ Ч ЯРИАНД ҮНЭНИЙ БА ХУДЛЫН ХУВЬ БАЙНА, ЖДҮ ИЛЭЭР ДЭМЖСЭН Ч ТОМ БОЛОН ГАДААДЫН АКУЛУУДЫГ ДАЛДУУР ДЭМЖСЭН НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН, САЙХАН САНААГААР ХАЛХАВЧИЛСАН СААР САНАА БАЙГАА НЬ ҮНЭН, ҮҮНИЙГЭЭ ЗАСАХГҮЙ БОЛ ТЭР ЧИНЬ ЭНЭ ЗАСГИЙГ УНАГАХ СЭДЭЛ БОЛНО ШҮҮ

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.81

Уулан мань мэтийн жижиг гаруудад хэрэгтэйн бнлээ л дээ энэ хууль нь гэтэл томчуудын бизнесийг дэмжсэн л гэх юм.

Avatar

Зочин 2018-06-19 66.181.161.81

Одоо ямар ч хуулийн төсөл оруулаад ирсэн дандаа мушиган гуйвуулдаг болждээ. Шинэ сангийн сайд Хүрэлээ өөртөө ашигтай тийм муу хууль оруулж ирэх хүн биш гэж боддог.

Avatar

мгл 2018-06-19 122.201.21.239

от гэрээ байгуулах уед чхурэлбаатар згхэг-н дарга байсан,фридландын талд идэвхиилэн зутгэж улсаа хохироосон этгээд,удаа дараа сайн гэрээ оорчлох шаардлаггуй гэж риотинтог хамгаалан толгой угааж байсаныг бид мэднэ.Ард тумэн гэж яриад л риогын татвар багасгах захиалгат хуулиа сиихгуй оруулж ирэх луйварчиншдээ,риогынхан ч авилгач урвагчыг хатуухан шахдаг биз.Лхагважав гээд урбаникиин биеэ худалдагч от-н гэрээг магтаад риод хайртайгаа илэрхиилээд байдаг дурэнд орогч бас л хууль оорчлуулэх санаатай байналээ,хуулиин сайд ч их хачин авир гаргах болсон.Монголчуудаа сонор сэрэмжтэй байгтун

Avatar

Дорж 2018-06-19 112.72.14.217

Хуцаж байгаа шүү, урдаар баримт сэлттэй гүтгээрэй. Оюутолгойн гэрээний ахлагчаар нь наад муу тэмүүлэн чинь байсан шүү. Оюутолгойн гэрээ С.Баярын ЗГ үед байгуулсан. Тэр үед хэн хэн сайд байсныг олоод үзчихээд олон юм хуцаарай

Avatar

Тэмүүлэн 2018-06-19 66.181.161.54

Өнөөдрийн муу оюутолгойн гэрээ Тэмүүлэн муу [Хориотой Үг] хийсэн ш дээ. Ажлын хэсгийг нь ахалсан. Одоо юу яриад байгаан. ААВЫНХАА ЭРДЭНЭТЭЭС ХИЙСЭН ХУЛГАЙГАА ШАЛГУУЛЧИХААД ОЛОН ЮМ ЯРИАРАЙ

Avatar

Зочин 2018-06-19 119.40.103.243

Temvvlen chi aaviinxaa erdenetees shaasan mungiig butsaaj tuluuch

Avatar

Зочин 2018-06-19 119.40.103.243

Ard tvmenee gesen tatvariin zuv xuuliig esergvitsej baidag mulguu gishvvdiig 20 ond archinaa

Avatar

Зочин 2018-06-19 119.40.103.243

Temvvlen gex shaldan bandi wugaa meddii erdenetees xussan aaviinxaa munguur arxangaixaniig xudaldaj garch irsen muu bandi

Avatar

Дорж 2018-06-19 112.72.14.217

Тэмүүлэнгийн том компани дэмжээгүй болохоор оюутолгойгоор дайлгаж байгаад өөрсдөд хууль батлуулна гэвэл МАЙ шүү. Эрдэнэтийн аавынхаа хэргийг дарж байж [Хориотой Үг] шүү ТЭМҮҮЛЭН

Avatar

Зочин 2018-06-19 103.57.93.59

Олон нийтээр хэдэлцүүлчихээд батлахгүй бол тэмүүлэн ганцаараа шийдээд баталчаач уих зг гэж бх хэрэг бн уу?

Avatar

Зочин 2018-06-19 211.206.55.63

Temuuleen erdenees zuvchuulj offshore d hiisen mungu oruulj ireed shalguulchihuu

Avatar

yooyo 2018-06-19 202.131.232.114

Ene hurelbaatar Oyu Tolgoin geree baiguulah ehnii ajliin hesegt ajillaj baisan. Bas l iimerhuu yum hiij yavaad ter ajliin hesgiig solison baidag. Oyu Tolgoin baatar hurel yum daa.

Avatar

Зочин 2018-06-19 202.21.106.120

Өмнө нь ажлын хэсэг ахлахдаа гарын үсэг зуралгүй бултсан гэж уншсан юм бн

Avatar

Шударга 2018-06-19 112.72.14.182

Үнэн шүү. Увсын [Хориотой Үг] баатарыг шалгаачээ.

Avatar

Зочин 2018-06-19 112.72.14.182

Энэ хүрэлбаатар хулгайчыг шалгаач . Дандаа гадныхны гар хөл болж, үйлчилдэг муу [Хориотой Үг]

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж