Жолооч нар хил хааж танхайрч байна

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Жолооч нар хил хааж танхайрч байна

Жолооч нар хил хааж танхайрч байна

Өнөөдөр өглөөнөөс хойш иргэд Замын-Үүд боомтоор орж гарч чадахгүйд хүрээд байна. Учир нь УАЗ 469 машинаар хүн, ачаа тээвэрлэж орж гардаг жолооч нар машинуудынхаа дугуйны хийг гарган орц гарцыг хааж тавьжээ. БНХАУ-ын талаас эвдэрч хэмхэрсэн, ашиглалтаас гарсан машинууд оруулж гаргахгүй, хүн тээврийн машинд даац хэтрүүлэн ачаа ачин зорчдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлагыг 2017  онд буюу жилийн өмнө тавьж байжээ.

Тухайн үед энэ асуудлаар Замын-Үүдийн удирдлагууд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай зөвшилцөн, хугацааг хойшлуулж явсаар өнөөдрийг хүргэжээ. Тэгвэл жолооч нар зохион байгуулалтад орж хил гаалийн үйл ажиллагаанд саад учруулаад зогсохгүй, жирийн иргэдэд хүндрэл учруулж эхэлсэн байна. Энэ байдалд зохицуулалт хийхээр очсон цагдаагийн албан хаагчдын шаардлагыг ч үл тоон боомтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж