Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал 2018 оны 06 сарын 19-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар:
- Төрийн дээд одон медальд уламжлах тухай,
- Дүүргийн Усан спорт сургалтын төвд шинжилгээний лаборатори байгуулах хөрөнгө гаргахыг зөвшөөрөх эрх олгох тухай,
- Ажлын хэсэг байгуулах тухай,
- Дүүргийн “Соёлын ордон”-ы 95 жилийн ой тэмдэглэхийг уламжлах тухай,
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2018 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.
Эх сурвалж: БЗД-ийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ