Талбайг зорьж, ажлын байр сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Талбайг зорьж, ажлын байр сонирхоорой

Талбайг зорьж, ажлын байр сонирхоорой

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг зургаадугаар сарын 18, 19-ны өдрүүдэд болно. Сүхбаатарын талбайд “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнд оролцогчид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв  /МСҮТ/-ийн хамтран зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ХНХЯ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристинн Гласс нар хүрэлцэн ирсэн. Өдөрлөгийн хүрээнд нийт 92 гаруй албан байгууллага оролцож байгаа бөгөөд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн Шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарж байгаа юм.

Бест Буйдан ХХК “Дэлхийд өрсөлдөх Монгол ур чадвар” арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд “Дэлхийд  өрсөлдөх ур чадварыг дэмжигч Бест Буйдан” уриа дор Бест буйдангийн мужаан, бүрээсчин, оёдолчдын ур чадварыг харуулсан үзүүлбэрийг үзүүлсэн. Энэ үеэр  оёдолчин, мужаан, нягтлан бодогч, захиалгын менежер, худалдааны зөвлөх, хүргэлтийн жолооч  заслын ажилтан  гэсэн төрлүүдээр нээлттэй ажлын байрыг зарласан юм.

Мөн ‘Бест буйдан’ ХХК нь буйдангийн бүрээс бүрэх, пакетин сандал хийх, ширээ угсрах  тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд үйлдвэр дээр буйдан хэрхэн хийдэг  үйл явцыг харуулсан. Энэхүү хийсэн буйдангаа азтан шалгаруулж өгөх юм. Азтан нь 1000 төгрөгөөр сугалаанд оролцох эрх авах бөгөөд сугалаанд цуглуулсан мөнгөө Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байгаа хүүхдэд хандив болгож өгнө гэв. Паркетин сандал хийсэн хүмүүс нь өөрсдийн хийсэн сандлаа шагнал болгон авсан юм.

Б. Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж