
Олон нийтийг төөрөгдүүлээд байгаа цөмийн хог хаягдал болон Атомын цахилгаан станцтай холбоотой мэдээллийг “EAGLE” телевиз “Асуудал” цуврал тусгай сурвалжлагаар үзэгчдэдээ хүргэж байна. Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлахаар АНУ, Япон, Монголын Засгийн газар хооронд албан болон албан бус гэрээ хийгдсэн талаарх мэдээллийг нотолсон болон үгүйсгэсэн олон талын байр суурь, баримт нотолгоог уг нэвтрүүлэг дэлгэх аж. Мөн манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах, хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар судалгаа шинжилгээ явуулж байгаа Цөмийн энергийн газар, ШУА-ийн судлаачдын байр суурийн хамтаар Атомын цахилгаан станц барихыг эсэргүүцэгчдийн мэдээлэлтэй харьцуулан хүргэхээрээ энэхүү тусгай сурвалжлага онцлог юм.
Энэ сэдвийн хүрээнд цөмийн энергийн салбарт судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн, судлаачид хийгээд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг “EAGLE” телевиз өнөөдөр 19.00 цагаас зохион байгуулах юм байна.
Зочин 2011-08-25 122.201.18.133
Ер нь энэ асуудалыг Ертөнцийн эзэн юу гэж үздэг юм бол Их эзний л таалалаар явмаар юм
Зочин 2011-08-25 92.224.179.171
Eagle ug n dajgui daanch shashinii tv
Хаха 2011-08-25 182.160.37.124
Хаха та нар авилга лобийдсон хуулиа илрүүлж чадахгүй байж олон улсын нууц гэрээг яаж ил болгох юм бэ Хаха Тэртэй тэргүй гэрээ байгуулсан байгаа бас байгуулсан гэрээ нь ч олдохгүй булсан газар нь мэдэгдэхгүй Тийм зүйлүүд Монголд маш олон болдог шүү дээ Хаха
Eagle 2011-08-25 160.252.93.65
Chi odoo yuundaa ineegeed bgn Ineedem bolgood baih zuil bish Mgl hunii eruul ayulgui orshih asuudaltai ih hamaaraltai zuil
Зочин 2011-08-25 122.18.152.132
Ene yag medrel muutai
Зочин 2011-08-25 202.131.233.187
Eagle TV LuBoldin TV bolson gesen