Зөвлөлтийн үеийн алдартай хүүхэлдэйн кинонуудын эскиз зургуудыг дуудлагаар худалдана хэмээн дуудлага худалдааны “12-ый стул” төв мэдээллээ. Тухайлбал, “Бременские музыканты”, “Ну, погоди!”, “Винни-Пух идет в гости”, “Каникулы Бонифация” зэрэг хүүхэлдэйн кинонуудын эскиз зураг байх ажээ.
“Дуудлага худалдаанд үнэ хүрэх магадлалтай эскизийн нэг нь Макс Жеребчевскийн “Бременские музыканты” хүүхэлдэйн киноны зураг. Энэ эскиз нь түүх-соёлын давтагдашгүй өвд тооцогдох, музейн үзмэрийн хэмжээнд очих эд. Дуудах эхний үнийг 150 мянган рублиэр тогтоосон” хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Светозар Русаковын “Ну, погоди!” хүүхэлдэйн киноны эскизүүд 30-40 мянгаар үнэлэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ