Оросын шинэ үеийн Т-14 буюу “Армата” танкны техникийн үзүүлэлтүүдэд суурилан бүтээсэн автомат танкаа “Тачанка Б” хэмээн нэрлэжээ хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаа, судалгаа гуравдугаар хүрээлэнгийн тайланг эх сурвалж болгон РИА Новости мэдээллээ.
“Тачанка Б” нь хуягласан танкийн шинэ үеийн цувралд багтах бөгөөд “Армата” Т-14 танкийн үзүүлэлтүүдэд суурилсан экипажгүй автомат жолоодлоготой танк” хэмээн хүрээлэнгийн тайланд дурджээ.
“Армата” нь Оросын гурав үеийн танк бөгөөд бүх л эд ангийг Орост үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог танк юм. Энэ танкийг Германы фашизмыг ялсны 70 жилийн ойн парадаар 2015 оны тавдугаар сарын 9-нд оросууд анх олон нийтэд ил болгосон юм.
ОХУ-ын Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков өмнө нь “Армата”-г автомат удирдлагыг төгөлдөржүүлэх дуусашгүй нөөц бий хэмээн мэдэгдэж байсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ