Трампын охин Иванка яагаад чимээгүй болов?

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Трампын охин Иванка яагаад чимээгүй болов?

Трампын охин Иванка яагаад чимээгүй болов?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка аавыгаа улс төрд зүтгэж эхэлсэн цагаас  үнэнч туслагч, зөвлөгч нь байсаар ирсэн. Олон сая Америкчуудын өмнө тэрбээр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө дуугарч, хүүхэд, эмэгтэйчүүд халамж үйлчилгээг нэмэгдүүлэх ёстой хэмээн шүүмжилж байсан. Үзэл бодлоо хэлж дуугарсан ч энэ нь төдийлөн амжилт олоогүй байна. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдож Иванка түүний баруун гар, зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн.

Трампын цагаачлалын шинэчилсэн бодлогын үр дүнд АНУ-ын хилээр нэвтрэхийг оролдсон олон зуун цагаачийн олон зуун хүүхэд эцэг эхээсээ салж хүндхэн үеийг туулж байна. Трампын засаг захиргаанд голлох үүрэг гүйцэтгэдэг, Трампын зөвлөх Иванка энэ асуудалд чимээгүй байгаа нь нийт Америкчуудын дургүйцлийг хүргэж байна. Тэргүүн хатагтай асан Лаура Буш, одоогийн тэргүүн хатагтай Меланиа Трамп нар хуулиа дахин шинэчилж, олон зуун хүүхдийн хувь тавиланг анхаарч үзэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Яг энэ үед Иванка инстаграмдаа гэр бүлийнхээ аз жаргалтай зургийг хуваалцаж суугаа аж. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн төлөө ажиллах хүсэлтэй хүн юм бол ерөнхийлөгчийн зөвлөгчийн албан үүргээ ашиглан ийм харгис хуулийг эцэслэх хэрэгтэй гэж зарим хүмүүс түүнийг шүүмжилж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж