Баянгол дүүргийн зургадугаар хороонд нэр тодорхойгүй саун, массажны газар биеэ үнэлж байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага авч, шалгажээ. Шалгалтаар 31 настай эмэгтэй 27, 25 настай эмэгтэйчүүдийг биеийг хүчээр үнэлүүлж байжээ.
Мөн “Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах нэгэн зочид буудлын нэгдүгээр давхарт биеэ үнэлэгч нар байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, 30 настай эмэгтэй тус газрыг түрээслэн 26, 32 , 22 настай эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсныг Цагдаа нар илрүүлэн, хэргийг тус тус шалгаж байна. Ийм төрлийн гэмт хэргийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар Бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.
Э.Бурам