Английн шигшээ Х.Кейний оруулсан хоёр гоолоор эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Английн шигшээ Х.Кейний оруулсан хоёр гоолоор эхний хожлоо авлаа

Английн шигшээ Х.Кейний оруулсан хоёр гоолоор эхний хожлоо авлаа

Волгоград хотын “Волгаград Арена” цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны дэлхийн аварга “гурван арслангууд” хэмээх Английн шигшээ баг Африк тивийн төлөөлөл Тунисын шигшээ багийг нэмэлт цагт хожиж дэлхийн аваргын эхний ялалтаа авч чадлаа.

  • Тунис 1-2 Англи (гоол: Х.Кейн 11’, 90+1’, Ф.Сасси 35’ пен)

Улаан хуудас: 0

Шар хуудас:

Тунис: М.Хассен (Ф.Бен-Мустафа 16‘), А.Маалул, Я.Мериа, С.Бен-Йоссеф, Д.Бронн, А.Бадри, Э.Схири, Ф.Сасси, Н.Слити (М.Бен-Амор 74’), В.Хазри (С.Хелифа 85’), Ф.Бен-Йоссеф

Англи: Ж.Пикфорд, Х.Магуэр, Ж.Стоунс, К.Уокер, К.Триппер, Д.Алли (Р.Лофтус-Чик 80 ‘), Ж.Хендерсон, Ж.Лингард (Э.Дайер 90+3’), Э.Янг, Р.Стэрлинг (М.Рашфорд 68’), Х.Кейн

Английн шишгээ баг дэлхийн аваргаар Африк тивийн багуудад хожигдож үзээгүй байсан ажилтаа хадгалан үлдлээ. Энэ өдөр Тунисын шигшээ баг багагүй хохирол амссан бөгөөд хаалгач М.Хассен тоглолтын 16 дахь минутанд бэртэл авч талбайг орхисон нь Тунист төлөвлөгдөөгүй сэлгээ хийхэд хүргэсэн. Харин Английн шигшээ багаас хэд хэдэн аюултай довтолгоо явж байсан ч эцсийн мөчид боломжуудаа алдаж байсан. Тэгвэл тус тоглолтонд Английн шигшээ багийн шинэхэн, залуухан ахлагч Х.Кейн 16-н талбайд бужигнаан дундаас хоёр гоол оруулж шигшээ багтаа эхний ялалтыг авчирсан.

Тунисын шигшээ баг энэ хэсгээс оноо авах нь амаргүй байх бололтой. Харин Английн шигшээ багийн хувьд анх удаагаа дэлхийн аваргаар уламжлалт   4-4-2 хувилбарыг эвдэж гурван хамгаалагч, хоёр жигүүрийн вингертэй байрлалаар тоглосон нь нэлээд шинэлэг байсан. Гарааны 3-5-2 хувилбар тун боломжийн байсан ч талбай дээр хэд хэдэн тоглогчийг дараагийн тоглолтонд сэлгэж үзэх шаардлагатайг харуулсан болов уу. Хамгаалалтын гурван ажлаа сайн гүйцэтгэж байсан бол харин дараагийн тоглолтонд Д.Уэлбек, М.Рашфорд нарыг ахлагч Х.Кейнтэй хамт гарахыг харж магадгүй юм. Мөн Р.Лофтус-Чик ч дараагийн тоглонд Д.Али эсвэл Ж.Лингардын оронд талбайд гарахыг үгүйсгэхгүй байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж