ДАШТ үзэхээр явж байсан Английн хоёр иргэнийг галт тэрэгнээс буулгаж, баривчлан саатуулаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Волгоград орох галт тэргэнд сууж явсан хоёр эр галт тэрэгний ажилтантай маргалдан танхайрч, галт тэргэнд зорчиж явсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул саатуулахаас өөр аргагүйд хүрсэн гэж албаныхан тайлбарлаж байгаа юм. Тэдний нэг нь галт тэрэгний цонх хагалан, гараа гэмтээсэн гэжээ.
Цагдаагийн газраас Английн хоёр иргэнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзан танхайрсан гэж үзжээ. Москва дахь Английн элчин сайдын яам Волгоград руу явсан хоёр иргэнийг олон нийтийн газар танхайрсан хэргээр барьж саатуулсан гэдгийг баталсан байна.
эх сурвалж: sputnik