Орос улс ДАШТ-ээс  900 тэрбум рубль олно гэж тооцоолжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Орос улс ДАШТ-ээс  900 тэрбум рубль олно гэж тооцоолжээ

Орос улс ДАШТ-ээс  900 тэрбум рубль олно гэж тооцоолжээ

Орос улс ДАШТ-нийг зохион байгуулах төсөвт нийт 883 тэрбум рубль /14.2 тэрбум ам.доллар/ зарцуулах төлөвтэй байгаа гэж Оросын засгийн газар мэдээлжээ. 683 тэрбум рубль зарцуулна гэж тооцоолж байсан ч энэ тоо өсөх хандлагатай байгаа гэжээ. Урсгал зардлаас илүү цэнгэлдэх хүрээлэн барих болон зам тээврийн салбар бүтээн байгуулалтад зарцуулжээ. Зардлаа нөхөж илүү ашиг олох нь тэмцээн зохион байгуулж буй улс орнуудын хувьд бараг боломжгүй байдаг ч Оросын засгийн газар 900 тэрбумыг олно гэж тооцоолж байгаа юм. 

2014 онд Бразил улс ДАШТ-нд  15 тэрбум ам.доллар зарцуулж байжээ. 2017 оны есдүгээр сараас эхлэн нийт 1,698,049 тасалбар зарагдсан байна. Москва, Санкт Петербург зэрэг томоохон хотуудад 500 мянга гаруй гадаадын жуулчид ирсэн гэсэн тооцоо байгаа аж.  

ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг  2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Орос ДАШТ зохион байгуулагдсанаараа эдийн засаг өсч, ДНБ ирэх таван жилийн хугацаанд 150-210 тэрбум рублээр нэмэгдэнэ гэж Оросын засгийн газар тооцоолж байна. ДАШТ-нийг үзэхээр нэг сая гаруй жуулчид Орост иржээ. Хагас шигшээ тоглолтууд эхлэх үеэр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Дэлхий даяар 3.4 тэрбум хүн  хөлбөмбөг үзэж  байна. Зөвхөн ДХБХ гэхэд Дэлхийн цомын тэмцээнээс 6.1 сая ам.долларын орлого олно гэсэн таамаг байгаа аж. Бразилийн тэмцээнээс Дэлхийн хөл бөмбөгийн холбоо /ДХБХ/  1.3 тэрбум долларын орлого олсон ба Оросын тэмцээнээс 10 дахин их үзүүлэлт болж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж