Капиталсын дасгалжуулагч Б.Троц ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Капиталсын дасгалжуулагч Б.Троц ажлаа өглөө

Капиталсын дасгалжуулагч Б.Троц ажлаа өглөө

Хэдхэн хоногийн өмнө NHL-н Вашингтон Капиталс багийг анхны стэнлийн цомд нь хүргэж өгсөн дасгалжуулагч Барри Троц ажлаа өгч буйгаа өнгөрсөн даваа гаригт зарлалаа. Тэрээр “Би гэр бүлийнхэнтэйгээ ярилцан, сайн бодсоны эцэст Вашингтон Капиталс багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгч буйгаа албан ёсоор зарлаж байна” хэмээгээд цааш нь “Дөрвөн жилийн өмнө Вашингтонд ирэхэд миний зорилго бол стэнлийн цомыг хүртэх байсан. Энэ улиралд бид бүхэн зорилгодоо хүрч фэнүүдээ баярлуулсан. Вашингтон Капиталс хэмээх энэ агуу багийн нэг хэсэг болох боломжийг олгосон багийн удирдлагууддаа талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Мөн амжилтанд хүрэхийн тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөсөн тоглогчид болон багийн ажилчиддаа баярлалаа” гэжээ.

Б.Троц 2014 оны тадугаар сард Вашингтон Капиталс багтай дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа дивизионы аварга, нэг удаа бүсийн аварга, гурван удаа улирлын хамгийн өндөр оноо авсан амжилтын эзэн болж ерөнхийлөгчийн цом, нэг удаа стэнлийн цом хүртсэн. Өдгөө 55 настай Канад эрхэм NHL-д ажиллахдаа ердөө Нэшвилл Предаторс болон Вашингтон Капиталс гэсэн хоёр багт 19 жилийг зарцуулсан юм. Тэрээр өөрийн карьертаа энэ улирлыг хүртэл плэй-оффын хоёрдугаар шатыг давж үзээгүй байсан. Ялангуяа 2015-2016, 2016-2017 онд Питтсбург Пингвинс багт хоёр удаа хоёрдугаар шатанд хожигдож байсан. Тэгвэл энэ улиралд мөн хоёрдугаар шатанд хүчтэй өрсөлдөгч Питтсбург Пингвинс багийг буулган авч стэнлийн цом хүртэх замаа зассан байдаг. Ийнхүү стэнлийн цомыг аварга хэмээх алдрыг хүртсэн Б.Троц 19 жилийн дасгалжуулагчийн карьераа өндөрлүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж