Бельгийн шигшээ дэлхийн аваргыг ялалтаар эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Бельгийн шигшээ дэлхийн аваргыг ялалтаар эхлүүллээ

Бельгийн шигшээ дэлхийн аваргыг ялалтаар эхлүүллээ

ОХУ-ын Краснодарын хязгаарын Сочи хотноо Бельгийн шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтоо Панамын шигшээ багтай хийлээ. Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтонд Бельгийн шигшээ баг өрсөлдөгч Панамын шигшээ багийг буулган авч эхний ялалтаа байгуулсан.

  • Бельги 30 Панам (гоол: Д.Мертенс 47’, Р.Лукаку 69’, 75’)

Улаан хуудас:

Шар хуудас: Т.Менье 14’, Я.Вертонген 59’, де Бройне 88’, Э.Дэвис 18’, Э.Барсенас 45+2’, А.Купер 49’, М.Мурильо 51’, А.Годой 57’

Бельги: Т.Куртуа, Я.Вертонген, Д.Бойата, Т.Алдервейрелд, Я.Карраско (М.Дембеле 74‘), А.Вицель (Н.Шадли 90‘), де Бройне, Т.Менье, Э.Азар, Р.Лукаку, Д.Мертенс (Т.Азар 83‘)

Панам: Х.Пенедо, М.Мурильо, Р.Торрес, Ф.Эскобар, Э.Дэвис, Г.Гомес, Э.Барсенас (Г.Торрес 63‘), А.Купер, А.Годо, Х.Родригес (И.Диас 63‘), Б.Перес (Л.Техада 73‘)

Анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа Панамын шигшээ баг хүчирхэг Бельгийн шигшээ багийн өмнө хүчин мөхөсдлөө. Бельгийн шигшээ багаа Р.Лукаку дубль хийсэн бол жигүүрийн довтлогч Д.Мертенс нэгийг нэмснээр үндсэн багт 3-0 харьцаатай өндөрлөсөн. Ийнхүү Бельгийн “улаан чөтгөрүүд” дэлхийн аваргын нээлтийн тоглолтондоо ялалт байгуулж эхний хожлоо авч байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж