Талх чихэр ХК ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлээд байгаа билээ.Түүнээс хойш олон арга хэмжээг компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа компанийн ажилчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх үйл сургалтыг явуулж байна. Уг сургалтаар талх гурилан бүтээгдэхүүний ангилал, Талх үр тарианы үндсэн ойлголт, Талх гурилан бүтээгдэхүүнд зориулагдсан үндсэн болон нэмэлт түүхий эдийн талаар дэлгэрэнгүй ойлголтыг өгөх юм. Сургалтыг ОХУ-аас уригдан ирсэн Керемовын технологийн хүнс үйлдвэрлэлийн дээд сургуулийн талх, нарийн боов, гоймонгийн бүтээгдэхүүний технологийн тэнхимийн эрхлэгч Александр Сергеевич Романов удирдан явуулах юм.
Сургалт 06-р сарын 19-нөөс 22-ны хооронд явагдана.
Холбоотой мэдээ