Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн барилдаан боллоо. Харин эдгээр гурван жигд бүгдэд нь Японы жүдочид аваргалж, ноёрхлоо тогтоов. Японы баг тамирчид мөн тэмцээний эхний өдөр хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм.
Тэмцээний хоёр дахь өдөр тодорсон медальтнуудыг танилцуулъя.
Эрэгтэй 73 кг:
Алт: Рики Накаяа /Япон/
Мөнгө: Декс Элмонт /Нидерланд/
Хүрэл: Навруз Юракобилов /Узбекистан/
Хүрэл: Хироюүки Акимото /Япон/
Эмэгтэй 52 кг:
Алт: Мисато Накамура /Япон/
Мөнгө: Юүка Нишида /Япон/
Хүрэл: Ана Карраскоса /Испани/
Хүрэл: Андреа Читу /Румын/
Эмэгтэй 57 кг:
Алт: Айко Сато /Япон/
Мөнгө: Рафаэла Силва /Бразили/
Хүрэл: Корина Каприору /Румын/
Хүрэл: Каори Мацүмото /Япон/
Өнөөдөр буюу дэлхийн аваргын гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд аваргууд тодорно. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар 81 кг-д, Ц.Мөнхзаяа 63 кг-ын жинд зодоглоно.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.