Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид хууль бусаар их хэмжээний тарваганы арьс хадгалж байсныг илрүүлжээ. Хэргийн газар шалгалт явуулж, шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж 1410 ширхэг тарваганы арьс хадгалж байсныг хураажээ.
Уг хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн харьяат Б, О нарыг шалгаж байгаа ажээ. Мөн хэргийг шалга байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Р.Ренчиндулам