Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн 28 хорооны Засаг дарга, 360 хэсгийн ахлагч нарт “Гэр бүл, хүүхдийн хөгжил хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 92 дугаар сургууль дээр 2018.06.16-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.
Сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Л.Батдэлгэр нээж үг хэлсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэшсэн багш нар оролцогчдыг багт хуваарилан “Гэр бүл, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизм”, “Гэр бүл, хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудал тодорхойлох бүлгийн ажил”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэсгийн ахлагчдын үүрэг, оролцоо”, “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллах”, “Гэр бүлийн эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээний арга зүй”, “Сорилт, бэрхшээлийг даван туулах арга зам” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Эх сурвалж: БЗД-ийн ИТХ