Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзахаар Бээжин хотноо иржээ. Хоёр орны удирдагчийн уулзалт зургадугаар 19, 20-нд буюу хоёр өдөр үргэлжилнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ. Он гарснаас хойш Бээжинд ирсэн Ким Жон Уны гурав дахь айлчлал болж байна. Ким цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосныхоо хариуд Хойд Солонгост авсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс гарахыг Хятадын эрх баригчдаас хүсч, Хятадаас дэмжлэг авах зорилготой байгаа хэмээн зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
Өнгөрсөн долоо хоногт /2018.06.12/ Ким Жон Ун удирдагч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай түүхэн уулзалт хийж энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг уулзалтын дараагаас дэлхийн тэргүүлэх гүрний удирдагчид Ким Жон Унтай уулзах сонирхол ар араасаа гарч ирсэн. Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх есдүгээр сард Ким Жон Унтай уулзах магадлалтай байгаа юм.