Сангийн сайд С.Баярцогт 12.00 цагт хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. Тиймээс төсвийн тодотголтой холбогдоод УИХ ээлжит бус чуулган зарлаж, хуулиудыг баталж өгөх шаардлага тулгарч мэдэх нь. Орон нутагт ажилласан зарим УИХ-ын гишүүдийн хувьд “Засгийн газар 2011 оны төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэхгүй бол хөдөөд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхгүй, энэ нь цаашлаад Засгийн газрын үндсэн чиглэлд тусгасан ажлууд хэрэгжихгүйд хүрч, мэдэхээр байгааг сануулсан билээ.
Г.Дарь