Ньюс хөтөч: Хуульчдын форум-2018 болно

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хуульчдын форум-2018 болно

Ньюс хөтөч: Хуульчдын форум-2018 болно

ӨНӨӨДӨР

  • Аргын тооллын 6 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 7, Харцага одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • “Корпорэйт Конвеншн Центр”-т “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.

10.00

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт” болно.

10.30

  • Авлигатай тэмцэх газарт Дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00

 

  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд зургадугаар сарын 20-ны 11 цагт Монголын олимпийн медальтнуудын холбооноос энэ онд монголчууд олимпийн их наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жил, олимпийн анхны аваргууд төрсөний 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

  • НЗДТГ-т НИТХ, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурал хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

  • “Драгон” авто вокзалд ‘Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл’ аяны нээлт болно.

  • Спортын төв ордонд “Монголын тамирчдын өдөр” болон “Олон улсын олимпийн өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30

  • Өнөөдөр Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан тус ангийн бие бүрэлдэхүүнд Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд болно.

12.00

 

 

  • УДБЭТ-т Атилла хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн ‘Тэнгэрийн ташуур’ балетын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт болно.

13.00

  • МУИС-ийн Номын санд “Research and Development in Chemistry” химийн салбарын олон улсын хурал болно.

  • Нийслэлийн цагдаагийн газарт 13:00 цагт цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд МУИС-ийн оюутнууд тоног төхөөрөмж хандивлана.

  • Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос иргэд химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.30

  • Монелын уулзварт Дарь-Эх-Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын нээлт болно.

18.30

  • БСШУСЯ-ны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр 2000-2018 оны төгсөгчдийн “Спасибо Россия- тоглолт, уран зургийн үзэсгэлэн Оросын Шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж