ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн 4 дэх өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
АНГЛИ – ТУНИС 2:1
- Гоол: Харри Кэйн 11, 90+2, Фержани Сасси 35
Өнгөрсөн шөнө “G” хэсгийн хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт болох Англи, Тунисийн багуудын тоглолт англичуудын ялалтаар өндөрлөв.
Магадгүй монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг байх. Үеийн үед л азгүй гэгдэж байдаг Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийлээ. Тоглолт өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар шөнө 02.00 цагт Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон.
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйний оруулсан хоёр гоол оруулж, нэр төртэйгээ эхний ялалтаа авлаа. Х.Кэйн 11 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг чихэж эхний гоолоо оруулсан юм. Гэхдээ Африкийн төлөөлөл Тунисийн баг амархан ялагдах баг биш гэдгээ харуулж 35 дахь минутад Фержани Сасси гоол хийсэн. Тоглолтын эхний үе 1:1-ээр тэнцсэн.
Харин шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Х.Кэйн мөргөж оруулснаар англичууд 2006 оноос хойш ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн хар цувралдаа цэг тавилаа.
Английн шигшээ баг дэлхийн аваргын дэвжээн дээр Африк тивийн багуудтай тоглохдоо хожигдож байгаагүй ажээ.
G хэсэг
- Белги – 3 оноо
- Англи – 3 оноо
- Тунис – 0 оноо
- Панам – 0 оноо
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.