ДАШТ 2018: Англи, Швед, Бельгийн эхний хожил

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ 2018: Англи, Швед, Бельгийн эхний хожил

ДАШТ 2018: Англи, Швед, Бельгийн эхний хожил

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн дөрөв дэх өдөр буюу зургадугаар сарын 18-ны өдрийн тоглолтын мэдээллийг хүргэе. Даваа гаригт ‘F’ хэсгийн хоёр дахь тоглолт боллоо. 


Дэлхийн аваргын F хэсгийн Шведийн эсрэг Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглолт боллоо. Тус тоглолт Москва хотын алдарт “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болж, Шведийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

  • Швед 1-0 Өмнөд Солонгос (гоол: А.Гранквист 65’ пен)

Улаан хуудас:

Шар шуудас: В.Классон 61’, Ким Син Ук 13’, Хван Хи Чан 55’

Швед: Р.Ольсен, Л.Аугустинссон, А.Гранквист, П.Янссон, М.Лустиг, В.Классон, С.Ларссон (Г.Свенссон 81’), А.Экдаль (О.Хильемарк 71’), Э.Форсберг, М.Берг, О.Тойвонен (И.Телин 77’)

Өмнөд Солонгос: Чо Хён У, Ли Ен, Чан Хён Су, Ким Ён Гвон (Чон У Ен 66’), Пак Чу Хо (Ким Мин Ву 28’), Ку Жа Чоль (Ли Сын У 73’), Ки Сон Ён, Ли Жэ Сон, Сон Хын Мин, Ким Син Ук, Хван Хи Чан

Өмнөд Солонгосын шигшээ багаас 28 дахь минутанд хамгаалагч Пак Чу Хо шөрмөсөндөө бэртэл авч төлөвлөгдөөгүй сэлгээ хийгдсэн. Гэсэн хэдий ч энэ тоглолтод Шведийн шигшээ баг бүх талаараа илүү байсан бөгөөд хаалга руу нийт дөрвөн цохилт гүйцэтгэсэн бол Өмнөд солонгосчууд хаалга руу чиглэсэн ганц ч цохилт хийгээгүй. Ингээд тоглолтын 28 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн Ким Мин У 16-н талбайд Шведийн шигшээ багийн В.Классоныг унагаасан. Энэ алдааг шүүгчид VAR технологийг ашиглан нягталж үзсэний эцэст Шведийн шигшээ багт 11 метрийн цохилт хийх эрхийг өгсөн. Шведийн багаас шигшээ багийн ахлагч А.Гранквист амжилттай гүйцэтгэж багтаа хожлын гоолыг оруулсан. Үндсэн цагт үүнээс өөр гоол ороогүй бөгөөд Шведийн шигшээ баг 1958 оны ДАШТ-ээс хойш анх удаагаа эхний тоглолтод ялалт байгууллаа.

‘F’ хэсэг: 

  • Швед – 3 оноо
  • Мексик – 3 оноо
  • Герман – 0 оноо
  • БНСУ – 0 оноо


АНГЛИ ТУНИСИЙГ ХОЖИЖ, АНХНЫ ОНООГОО АВЛАА

Англи Тунисийг хожиж, анхны оноогоо авлаа

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн 4 дэх өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.

АНГЛИ – ТУНИС 2:1

  • Гоол: Харри Кэйн 11, 90+2, Фержани Сасси 35

Өнгөрсөн шөнө “G” хэсгийн хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт болох Англи, Тунисийн багуудын тоглолт англичуудын ялалтаар өндөрлөв.

Магадгүй монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг байх. Үеийн үед л азгүй гэгдэж байдаг Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийлээ. Тоглолт өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар шөнө 02.00 цагт Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйний оруулсан хоёр гоол оруулж, нэр төртэйгээ эхний ялалтаа авлаа. Х.Кэйн 11 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг чихэж эхний гоолоо оруулсан юм. Гэхдээ Африкийн төлөөлөл Тунисийн баг амархан ялагдах баг биш гэдгээ харуулж 35 дахь минутад Фержани Сасси гоол хийсэн. Тоглолтын эхний үе 1:1-ээр тэнцсэн.

Харин шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Х.Кэйн мөргөж оруулснаар англичууд 2006 оноос хойш ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн хар цувралдаа цэг тавилаа.

Английн шигшээ баг дэлхийн аваргын дэвжээн дээр Африк тивийн багуудтай тоглохдоо хожигдож байгаагүй ажээ.

G хэсэг

  • Белги – 3 оноо
  • Англи – 3 оноо
  • Тунис – 0 оноо
  • Панам – 0 оноо

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

 


БЕЛЬГИ ПАНАМЫН ЗАЛУУСТ ХИЧЭЭЛ ЗААВ

Бельги Панамын залууст хичээл заав

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн 4 дэх өдрийн тоглолтын мэдээллийг хүргэе.


БЕЛЬГИ – ПАНАМ 3:0

21 дэх удаагийн ДАШТ-ий ‘G’ хэсгийн тоглолт Бельги-Панамын тоглолтоор эхэллээ. Тоглолт Оросын Хар далайн эрэг дээрх Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болж, Белгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Энэ удаа белгичүүд Панамын хаалганд гурван гоол хийж, гараагаа амжилттай эхлүүллээ. 

Панамын шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцож байна. Сүүлийн жилүүдэд маш сайн бүрэлдэхүүнтэй байгаа Бельгийн шигшээ баг эхний гурван оноогоо авч, хэсгээ тэргүүлж эхэллээ. 

G хэсгийн Англи, Тунисийн тоглолт шөнийн 02:00 цагаас болно. 

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

Б.БЯМБАБАЯР, Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж