Н.Наранбаатарын багийнхан наадамдаа бэлдсээр

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Н.Наранбаатарын багийнхан наадамдаа бэлдсээр

Н.Наранбаатарын багийнхан наадамдаа бэлдсээр

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Наадмын нээлт, хаалт болон Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа. Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч түүний хувьд гурав дахь удаагаа наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах гэж байна.

Найруулагч Н.Наранбаатар “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтойгоо хэлж байсан. Наадмын нээлтийн ёслол нэг цаг 40 минут орчим үргэлжлэхээр төлөвлөсөн бол хүндэтгэлийн концертыг нэг цаг 20 минутад багтаах аж. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож байгаа юм байна. Мөн бусад уран бүтээлчид ч оролцож байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Найруулагч Н.Наранбаатараас гадна ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Ерөнхий зохион байгуулагч, гүйцэтгэх продюссерээр Б.Отгонбат, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир нар ажиллаж байгаа юм байна.  Драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарт Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах хүндтэй үүрэг оногдлоо. Тэдний багийнхан хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. 

Наадмын найруулагчийн хувьд 2018 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор Э.Оюуны 100 жилийн ойд зориулан түүний бичсэн ‘Би эндээс явахгүй’ жүжгийг тайзны бүтээл болгон энэхүү бүтээлээрээ цоо шинэ контемпорари хэмээх шинэ урсгалыг Монголын театрын хөрсөнд буулган үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа билээ. Мөн тэрбээр ‘Гэгээн муза 2018’ олон улсын театрын их наадмаас Завхан аймгийн хөгжимт театрын уран бүтээлчдийн бүтээл ‘Өндөр гэгээн’ жүжгээрээ хөгжимт жүжгийн төрлөөр шилдэг найруулагчийн шагналыг авсан юм. 

АРХИВ, 2017.07.11, Гэрэл зургийг Н.БАТМӨНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж