Айвенхоу Майнз-ын 48.5 хувийг Рио Тинто эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Айвенхоу Майнз-ын 48.5 хувийг Рио Тинто эзэмшлээ

“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй  “Айвенхоу Майнз” компани дахь
эзэмшлийн хувиа  “Рио Тинто” компани хоёр хувиар нэмэгдүүлж, 48.5 хувьд хүргэсэн байна.

Тодруулбал, Рио Тинто компани Айвенхоу Майнз-ын 27.8 сая ширхэг хувьцааг 529.5 сая канад доллараар худалдаж авчээ. Энэ тухай өчигдөр Айвенхоу Майнз компани мэдээлсэн байна.

Одоо Айвенхоу-гийн нэгж хувьцаа Торонто болон Нью-Йоркийн биржид 20 доллараар худалдаалагдаж буй. АНУ-гийн зээлжих эрх буурсантай холбоотойгоор тус компанийн хувьцаа 26-17 доллар болтлоо буусан ч эргээд өсөх хандлагатай байна.

“Рио Тинто” компанийн хувьд 2012 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө Айвенхоу-гийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхтэй байгаа юм.

Энэхүү хувьцааны арилжааг хоёр компанийн 2010 оны арванхоёрдугаар сард хийсэн гэрээний дагуу хийж буйг Айвенхоу онцолжээ.

Айвенхоу-гийн мэдээлснээр, 2006 оны аравдугаар сараас хойш Рио Тинто компаниас харилцагч компанид оруулсан хөрөнгө оруулалт 4 тэрбум гаруй ам.долларт хүрэхээр байгаа ажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж