Швед БНСУ-ыг хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Швед БНСУ-ыг хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ

Швед БНСУ-ыг хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн 4 дэх өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.

ШВЕД – ӨМНӨД СОЛОНГОС: 1-0

‘F’ хэсгийн Швед, Өмнөд Солонгосын тоглолт Доод Новгород хотын “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолт Шведийн ялалтаар энэ цагт өндөрлөлөө. Шведийн төвийн хамгаалагч Грангвист торгуулийн цохилтоос шийдвэрлэх гоолыг хийсэн юм.

“F” хэсгийн эхний тоглолт болох Герман, Мексикийн тоглолт өчигдөр болж, аваргаа хамгаалахаар Орост ирсэн германчууд ялагдал хүлээсэн нь томоохон дуулиан байсан юм. Тиймээс өнөөдрийн багуудын хувьд тэнцэхээс илүүтэй хожих нь чухал байсан. Тэр дундаа Шведийн баг Итали, Нидерландыг нутагт нь үлдээж, ДАШТ-д оролцох эрхээ авсан учир энэ тоглолтод заавал хожих даалгавартай талбайд гарсан. Шведүүд энэ үүргээ хангалттай биелүүлж, торгуулийн цохилтоос гоол хийж чадлаа.

Английн ‘Тоттенхэм Хотспур’ клубт хүчин зүтгэдэг Сон Хын Мин хэмээх ододтой Өмнөд Солонгосын баг Шведээс оноо салгаж чадсангүй. 

‘F’ хэсэг: 

  • Швед – 3 оноо
  • Мексик – 3 оноо
  • БНСУ – 0 оноо
  • Герман – 0 оноо

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж