АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганыг дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганыг дүгнэнэ

АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганыг дүгнэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит /2018.06.18/ хуралдаанаа хийж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцлоо. 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллана. Түүнчлэн хурлаар УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гаригт /2018.06.25/ танилцуулахаар боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж